Сайн хань ЖАРГАЛ ХОЖИХ БИНГО шүү дээ!!!
Эмэгтэйчүүд маань насныхаа ханиа сонгохдоо алддаг нь нууцгүй.
Сайн нь байсаар байхад өөлж, үл тоож явсаар сонгосон нь сэтгэл гонсойлгодог.
Гол нь өөртөө хайртай бүгдийг зориулах нөгөөг л шилэх учиртай санж.
Би хайртай гэрлэнэ яадгийн гээд зүтгэн өөртөө хир хайртай халамжтай буйг нь дүгнэх сөхөөрөлгүйгээр гэрлэцгээнэ.
MЗаримд нь сайн хань заяанаа заяана.
Xарамсалтай нь бас хараалд ам нь ангалзсан, хатуу гарандаа хахирыг атгасан, адсага зандаа ханиа аргамжсан, авир хэрцгийгээр эхнэрээ тарчлаасан өөрөөр хэлбэл улирах он жилээр багаа тайлсан дүр төрхүүд олширсоор л буй..
Барзгар нийгмийн бараан амьдралд хайр дурлал ч бас өнгө доройтож, чанар муудсан цагт ганцаараа явж байхад буруутах юун.
Амьдралын бусад сонголт болноо, амрагийн сонголтоо зөв хийж чадвал сэтгэл тэнэгэр, итгэл бардам ханийн жаргалаа сая эдэлнэ.
Хүнтэй суугаагүй ч байж болох…
Шалтаг шалтгааны улмаас салсан ч буйх…
Заавартай бус эл тавиланд заяаны ханиа зөв сонгоно гэдэг нь амьдралын азын бооцоонд сая хожлоо л гэсэн үг…
Ep нь xэн нэгэнд тэр хүний өмнөөс яаран шавдуулаад л нээх санаа зовсон роль гүйцэтгээд л …”Xүнтэй суугаач…” гэж хэлэх, аашлах, сануулах дэмий.
Яахав дээ эрх чөлөөний титмээ зүүгээд явж л байг л дээ.
Биеэрээ хослох нэгэн өчнөөн.
Харин зүрхээрээ хослох нөгөөг л хайгаад байгаа юм шүү дээ.
Бүсгүй заяандаа алдчихсан бол арай ценцүртэй ухааны учгаар хань болох хүнээ таних гээд амихандаа хичээгээд л буй …
Иймд сэтгэлд нь таарах хүнийг олтол нь тайван байлга.
Битгий ГҮЙЛТИЙН ГАРАА РУУ ЧИРЭЭД БАЙ…
Мэлмийд тогтох түүнийгээ олтол нь бүү яаруул.
Удахгүй ганц бие эрх чөлөөний титмээ өөрсдөө л тайлмoй…
Сайн хань ЖАРГАЛ ХОЖИХ БИНГО шүү дээ!!!
Болноо… Болно…
Нэг л сайхан өдөр ХҮССЭН ХАЙР ТАНЬ….
ХҮЛЭЭЛТ, СЭТГЭЛ, ИТГЭЛ – ийг цэцэглүүлээд+дэлбээлүүлээд танигдахын аргагүй тансаг өнгөөр таныг ГОЁMOЙ…
С.Амина