Жүжигчин Ганчимэг цахим хуудаснаа “Ёстой сонин сайхан учрал боллоо…
2014 онд охиноо төрүүлчихээд 1 сар гаруйтай кино зургандаа орж Хөвсгөлд зурагтай явж байхад хөх чинээд хэцүү үед сүүг минь уусан хүү одоо холимог тулааны мундаг аварга болжээ.
“ээжгүй өссөн болохоор таний сүүг уухад үнэхээр гоё амттай байсан.
Бүр 3 том аяга уусан, Надад их хүч өгсөн гэхийг сонсоод хайр хүрч, хамаг сэтгэл баяслаа “Улам мундаг болноо ээжээ” гэсэн яг л хүүхдээрээ….
Хүссэн бүхэндээ хүрч эх орныхоо нэрийг мандуулж, алдараа мөнхөлсөн тамирчин болоорой… үргэлж дэмжиж, ерөөж явах болноо.” хэмээсэн байна.
2020.09.07