Эх сурвалжийн мэдээлснээр ҮХЦ-ийн дарга Н.Чинбатыг Швейцарын холбооны улсад Элчин сайдаар, Д.Солонгийг Хөх хотод суух Ерөнхий консулаар томилох асуудал яригджээ.
Тэд Ерөнхийлөгчийг ҮХЦ дээр унагах буюу нэр дэвшүүлэхгүй байх асуудлаар ийн тохироо хийсэн байж болзошгүй байгаа аж.
Д.Солонго нь ҮХЦ-д нам бус гэгдэж байсан цөөн гишүүний нэг хэдий ч Үндсэн хуулийн бус маргааныг Үндсэн хуулийн маргаан хэмээн үзэж, хэлэлцэхээр болсон нь түүний Хөх хотод суух Ерөнхий консулаар томилогдохоор болсон гэдэгтэй холбоотой байж болох юм. Энэ асуудлаар ҮХЦ-ийн гишүүн Б.Буяндэлгэр санал гаргаж, эсэргүүцсэн байна.
Тухайлбал, Б.Буяндэлгэр ҮХЦ нь зөвхөн хууль, тогтоомж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх байтал, Д.Солонго “…Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй гэж бич гэх” агуулгатай мэдээллийг Үндсэн хуулийн маргаан болгож байгааг эсэргүүцжээ.
Ерөнхийлөгчөөс санал болгож, томилогдсон Ц.Нанзаддорж хүртэл энэ асуудлаар нөгөө талдаа гарсан гэх бөгөөд “өгзөг” Д.Одбаяраас эхлээд зарим нь “барьцаанд” бусад “бай шагнал” гардаж эхэлсэн зэргээр Төрийн эрхэнд гарах тулаанд хуулийн засаглал хүртэл хутгалдаж эхэллээ.