Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Иргэн Б.Сарнай шударга бус шүүгчдийг огцруулахыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас шаардлаа
Мэдээ

Иргэн Б.Сарнай шударга бус шүүгчдийг огцруулахыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас шаардлаа

coolНийтэлсэн: cool03/22/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баатарсүрэнгийн Сарнай гэгч бүсгүй цахим орчинд лайв хийж, шүүгч нарт гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрбээр их хэмжээний мөнгөний залилангийн хэргээр 2019 оноос хойш шүүхэд гомдол гарган заргалдаж байгаа ч 2 жилийн хугацаанд хэрэг нь дандаа Д.Энхцэцэг гэгч ганц шүүгч дээр хуваарилагдан нэг талыг барьсан шийдвэр гаргасаар өнөөдөртэй золгож 8 тэрбум төгрөгөөрөө хохироод байгаа аж. Тэрбээр шударга бус шүүх, шүүгчдээс болж өөртэй нь адилхан хохирч яваа хүмүүс байвал нэгдэхийг уриалж, тэмцлийн хурц хэлбэрт орохоос аргагүй болсноо мэдэгдсэн юм. Түүнийг дэмжсэн, шударга бус шүүгчдийн хохирогч болсон олон хүн өнөөдөр Төрийн ордны үүдэнд цугларлаа.

Тэд “хонгилын шүүгчдэд” мөнгө тараадаг, өмгөөлөгч Д.Баасанцогтоос 6,3 сая төгрөг дансаар авсан нь ил болсон, ХУД-ийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэгийн бүрэн эрхийг түтгэлзүүлэн шалгаж өгөхийг шаардсан 48 цагийн хугацаатай шаардлагыг Ерөнхийлөгч Х.Баттулгад өгөхөөр иржээ.

Тэрээр “Шударга бус хонгилын шүүгч нар, тэдний зохион байгуулагч нараас болж миний аав, ээж 30 гаруй жил хөдөлмөрлөж олсон 8 тэрбум орчим төгрөгөөрөө хохироод байна. Аав, ээж хоёр маань 1998 оноос эхлэн цэцгийн бизнес эрхэлж, олон хүнд ажлын байр гаргаж, шударгаар татвараа төлж ажилласан. Гэтэл энэ бүх хөдөлмөрийг шударга ёс тогтоох ёстой хэдхэн хүн үгүй хийж, залилан мэхлэгч нар завшиж байгаад гомдолтой байна” хэмээн ярьж байна.

Түүний хохирсон хэргийг сөхвөл, тэрээр 2019 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхэд “Флора таур” хэмээх барилгад оруулсан хөрөнгө оруулалтаа шийдүүлэх, иргэн М.Бямбадорж гэгчид залилуулан их хэмжээний мөнгөө алдсан, хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлт гаргажээ. .

Гэтэл энэ хэрэг нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг гэгчид гурван удаа хуваарилагджээ. ХУД-ийн шүүхэд Д.Энхцэцэг гэдэг хүнээс өөр шүүгч байдаггүй юм уу? Яагаgд ганц энэ шүүгчид “Флора таур” –ын хэргийг хуваарилдаг вэ? гэх мэт олон хардлага байгаа аж. Хохирогч Б.Сарнай шүүхэд хандан “Нотлох баримтуудыг төрийн захиргааны байгууллагаас гаргуулах, нэхэмжилж буй эд хөрөнгөө битүүмжлүүлэх, шинжээч томилуулах, хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоолгох” зэрэг хүсэлтүүдийг удаа дараа гаргасан. Гэвч ганц ч удаа хангаж өгөлгүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасаар өнөөдөртэй золгожээ.

Тиймээс Б.Сарнай шүүгч Д.Энхцэцэгээс татгалзах хүсэлт гаргасан ч Хан-Уул дүүргийн шүүх түүний хүсэлтийг хүлээж авдаггүй. Гэтэл Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч энэхүү Д.Энхцэцэг нь хонгилын шүүгчдийн ивээн тэтгэгч гэгддэг болоод байгаа өмгөөлөгч Д.Баасанцогттой холбоотой нь сүүлийн үед ил болсон баримтуудаар нотлогдож эхэлжээ. Өмгөөлөгч Д.Баасанцогтын шүүгчдэд нөлөөлдөг байж болзошгүй мөнгө шилжүүлсэн баримтууд дотор ХУД-ийн шүүгч Д.Энхцэцэгийн нэр, данс хүртэл бүртгэлтэй байна. Тухайлбал, 2020 оны наймдугаар сарын 5-ны өдөр 1.3 сая төгрөг, 2020 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр 5 сая төгрөгийг дансаар авсан баримт нь ил боллоо. Мөн иргэн Б.Сарнайгийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэж буй Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Мөнхбаярт 10 сая төгрөг, Ж.Эрдэнэчимэгт 500 000 төгрөг, Д.Мөнгөнтуулд ipone 12 promax маркын гар утас тус тус өгсөн нь тодорхой болоод байгаа юм. Тиймээс иргэн Б.Сарнай өөрийгөө хонгилын шүүгчдийн хохирогч болж байна хэмээн үзэж эрх мэдлийнхээ хүрээнд шударга бус шүүгчдийг огцруулахыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас шаардлаа. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдрийг хүртэл шүүгчдийг томилох, чөлөөлөх эрх нь хуулиараа хүчин төгөлдөр хэвээр байгаа юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.