Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Элкондор хамтлагийн дуучин Б.Цогийн хагалгаа амжилттай боллоо
Папарацци

Элкондор хамтлагийн дуучин Б.Цогийн хагалгаа амжилттай боллоо

coolНийтэлсэн: cool03/22/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын орчин үеийн хөгжмийн урлаг, рок поп хөгжмийн сэргэн мандалтыг тунхагласан “Хөх тэнгэр” “Шигтгээ” “Элькондор” хамтлагийн дуучин, хөгжимчин Болдын Цог урлагт 30 жил тасралтгүй хүчин зүтгэж, кино, дэлгэцийн талбарт ч уран бүтээлээ туурвисаар байна. “Жирийн монгол охин” “Агшин” “Хүүхэд нас“ “Охин минь дээ” “Бүсгүй минь” зэрэг сэтгэлд хоногшсон дуунуудын эзэн дуучин, хөгжимчин Б.Цог хорт хавдар өвчинтэй тэмцэж, яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон талаар бид мэдээлсэн.


Тэгвэл түүний хагалгаа амжилттай болсон байна. Энэ талаар түүний эхнэр “Ханийн минь хагалгаа амжилттай боллоо. Бидний төлөө сэтгэл зүрх өглөгийн буянаа харамгүй хайрласан бүх хүнд талархаад баршгүй ээ. Та нарынхаа энэ их сэтгэлийн буянаар хань минь удахгүй эдгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. УНТЭ-эрхтэн шилжүүлэн суулгах төвийн Төрийн соёрхолт,МУ-ын Хүний гавъяат эмч, АШУ-ны доктор, профессор МУ-ын зөвлөх эмч О.Сэргэлэн ахлагчтай алтан гартай эмч сувилагч нартаа,цаг тутамд гэр бүлийн минь төлөө миний төлөө санаа тавьж тусалж дэмжиж хажуунаас минь хана хэрэм мэт тулж түшиж байдаг гэр бүл минь болсон МУУГЗ Хөгжмийн зохиолч Л.Балхжав захиралтай хайртай хамт олондоо, “Бид нэгэн гэр бүл”-ийн бие биенийхээ төлөө гэсэн халуун дулаан сэтгэл зүрхтэй рок попийн авъяаслаг сайхан уран бүтээлчид, хамаатан садангууд ах эгч, дүү нартаа аав ээжийн минь найз нөхөд, ханийн минь аав ээжийн найзууд, төрөл садангууд, ханийн минь 10 жил,их дээд сургуулийн ангийн хамт олон найз нөхөд, миний ангийн 10 жил,их дээд сургуулийн хамт олон найз нөхөд, хүүгийн минь ангийн хамт олон ээж аавууд, найзууд та нартаа бүх л хүмүүст маш их баярлалаа. Түмэн олны далай их хайр буян гэж үнэхээр агуу юм ханийн минь төлөө халуун гараа сунгаж сэтгэлийн дэм хайрласан эрхэм сайхан сэтгэлт буянтнууддаа Чин Сэтгэлийн Талархал илэрхийлье.
Та бүхний маань ажил үйлс үргэлж өөдөө дэвшин өөдөлж байх болтугай, Буян тань Бум Түм болон аривжигээ гэсэн сайхан ерөөл өргөе. Маш их баярлалаа
Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн Б.Цогийн гэр бүл” хэмээн мэдэгджээ.

Удахгүй брэн тэнхэрч олон сайхан уран бүтээлээр эргэн уулзаарай Б.Цогоо. Эрүүл энхийг хүсье.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.