Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаярын хувийн амьдралын тухай
мэдээлэл үе, үе чих дэлсдэг.
“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр Э.Намуун нар хамтран амьдраад багагүй хугацааг өнгөрөөгөөд буй.
Хоёр, хоёр хүүхэдтэйгээ нийлсэн тэдний харилцаа багагүй шүүмжлэл дагуулдаг ч хосууд таван хүүхдийн хамт өнөр өтгөн амьдарч байгаа юм.
Эхнэр Намууны хувьд хамтлагаасаа гарч өдгөө таван хүүхдээ харж хандах том үүргийг хүлээсэн сайн гэрийн эзэгтэй, сайн ээж нарын нэг болсон билээ.
Өнөөдөр тэдний том охин Эгшиглэнгийн төрсөн өдөр тохиж байна. Э.Намуун “Хайртай шүү том охиндоо” хэмээн мэндчилгээ дэвшүүлж хэр дотно харилцаатай байдгаа харууллаа