2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 43 цэгт 104 багийн 730 эмч, ажилтан ажиллалаа.
Өнөөдөр 21:00 цагийн байдлаар, өнөөдөр 17.656, вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 188.821 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа. Мөн Өмнөговь аймагт вакцинжуулалт өчигдөр эхэлсэн. Тус аймгийн есөн суманд өнөөдөр 723, нийт 1148 хүнийг вакцинжуулсан байна. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 18.379, нийт 189.969 хүнийг дархлаажууллаа.