Маск продакшны жүжигчин М.Баярмагнай хоёр хүүтэй. Түүний эхнэрийг Ж.Нарантунгалаг гэдэг бөгөөд санхүүгийн байгууллагад ажилладаг ажээ. Түүнийг халамжтай сайн аав гэж ойр дотнынхон нь дүгнэдэг юм билээ. М.Баярмагнай сошиалд идэвхтэй хошигнох дуртай.
Хөл хориотой байгаа энэ үед сошиалаар үзэгч фенүүдээ инээлгэх ч мартсангүй. Цахим хуудаснаа “Нутгаа их санах юм аа. Санахаараа л уучих юм. Нутгаа санахгүй өдөр ч гэж алга даа” гэж хошигносон байна.