Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

    07/02/2025

    Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

    07/02/2025

    Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

    07/02/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Хотын дарга бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй цахимаар уулзлаа
Мэдээ

Хотын дарга бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй цахимаар уулзлаа

coolBy cool03/28/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд цар тахлын нөхцөл байдлын улмаас багагүй хугацаанд хөл хорионд байсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын хувьд аль болох хөл хорио тогтоохгүй, аж ахуйн нэгж, байгууллагуудад хэвийн үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлэх, төрийн байгууллагаас үзүүлдэг аливаа дарамтыг байхгүй болгох, улмаар зөвлөн туслах, дэмжих чиглэлд анхаарч, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй бол хуулийн хүрээнд бүхий л нөхцөлд дэмжин ажиллахаа илэрхийлж байгаа. Тэгвэл өнөөдөр энэ хүрээнд 80 орчим аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй цахимаар уулзалт зохион байгуулж, тулгамдсан аливаа асуудлыг сонсож, тэдгээрт холбогдох албаны хүмүүсийн хамт хариулт өгсөн юм.

Тухайлбал, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Оргил хөл хорио тогтоосон үед үйл ажиллагааг нь зөвшөөрөх 15 аж ахуйн нэгжид тээвэр зуучлалын салбарыг нэмэхийг хүссэн. Учир нь тэдний үйл ажиллагаа зогссон үед нэн зайлшгүй шаардлагатай хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хүргэж чадахгүйд хүрээд байгааг уламжиллаа. Мөн салбарынхныг нэн даруй дархлаажуулалтад хамруулахыг хүссэн юм. Үүнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хариулт өгч, анхаарч ажиллахаа илэрхийлсэн бол  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Тавдугаар сард багтаан нийслэлийн хүн амын 60 хувийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн” гэдгийг хэллээ.

Мөн энэ үеэр “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг “Халдвар хамгааллын хувцсыг бид дотооддоо үйлдвэрлэж эхлээд байна. 2020 оны дөрөвдүгээр сард тогтоол гаргаж, халдвар хамгааллын бүтээгдэхүүний түүхий эд, материалыг татваргүй оруулж ирэхээр тусгасан. Гэвч өнгөрсөн арванхоёрдугаар сард дээрх тогтоолыг шинэчилж найруулан, халдвар хамгааллын бүтээгдэхүүний түүхий эд, материалыг татвартай болгосон хэрнээ бэлэн бүтээгдэхүүн татваргүй байгаа. Үүнд анхаарал хандуулж, цар тахлын үед дотоодын худалдан авалт, бүтээгдэхүүнийг дэмжихийг хүсье” хэмээсэн юм. Холбогдох албаныхан энэ асуудлыг анхааралдаа авч, УОК-т уламжлахаа илэрхийлж байлаа.

Мөн аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд Нийслэлийн Засаг дарга хийгээд холбогдох албаны хүмүүс тэдний саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд анхаарч ажиллах болсонд талархсанаа илэрхийлж байлаа. Түүнчлэн шийдвэр гаргахаасаа өмнө аж ахуйн нэгж, байгууллагуудын энэ мэт саналыг хүлээн авч, сонсож байхыг хүссэн юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Хөл хорио нь нийслэлд хотод үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдэд хүнд туссан. Тиймээс аль болох хөл хорио тогтоохгүй байх байр суурийг баримталж байгаа. Өдөрт халдварт авсан хүний тоо 437-д хүрлээ. Цаашид 500 гараад эхэлбэл улаан түвшин рүү шилжиж, хатуу хөл хорио тогтохоос өөр аргагүй байдалд хүрнэ. Хэрэв хөл хорио тогтоогоогүй бол эрүүл мэндийн салбарт ажиллах хүн байхгүй болно. Тиймээс бид 500-гаас дээш гарахгүйн төлөө ажиллах хэрэгтэй. Өчигдөр болсон УОК-ын хурал дээр миний бие гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр 5 хүртэл нөхцөл байдлыг харахыг хүссэн байр суурийг илэрхийлсэн. Хотын эдийн засаг, нөхцөл байдал аж ахуйн нэгжүүд та бүхэнтэй салшгүй холбоотой. Хэрэв дөрөвдүгээр сарын 5-19 хүртэл хатуу хөл хорио тогтоовол вакцинжуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулна гэдгийг холбогдох хүмүүст илэрхийлсэн. Аж ахуйн нэгжүүдээ бүх талаас нь дэмжиж ажиллана. Улаанбаатар хотын захиргааны үүд хаалга аж ахуйн нэгжүүддээ нээлттэй байна. Төрийн дарамт, хүнд суртлыг байхгүй чиглэлд үүрэг өгч ажиллаж байгаа. Улаан түвшин рүү шилжиж, хатуу хөл хорио тогтоохгүйн төлөө бүгд сайн ажиллая. Өдөрт халдвар авах хүнийг тоог 350-д барих тал дээр анхааръя. Төрөлх хотынхоо төлөө, бизнесээ хамгаалахын төлөө, эдийн засгаа босгохын төлөө хичээл зүтгэл гаргаж байгаа та бүхэнд талархаж байна” хэмээн ярилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.