Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Озеки цолоо эргүүлэн авсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 20 баримт
Папарацци

Озеки цолоо эргүүлэн авсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 20 баримт

coolBy cool03/29/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Тэрүнофүжи 20 баримт

1. Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ 1991 оны арваннэгдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотод төржээ.


2. Хүүхэд ахуй наснаасаа эхлэн бөхөөр хичээллэж Хөдөлмөрийн баатар, дархан аварга, олимпийн мөнгөн медальт, Ж.Мөнхбат агсны удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэсэн.
3. Удалгүй түүнийг сүмогийн спортод Ичиножо А.Ичинноровын хамтаар Япон руу явуулжээ. Тэд Тоттори мужийн Жохокү ахлах сургуульд сүмогоор Р.Гантөгсийн удирдлага дор хичээллэж эхэлсэн ажээ.
4. Ахлах сургуулиа төгсөөд тэрбээр мэргэжлийн сүмод шалгалт өгч Магаки дэвжээнд элсэн оржээ.

5. Улмаар Магаки дэвжээ нь хаагдаж Г.Ган-Эрдэнэ Исэгахама дэвжээ рүү шилжив. Тус дэвжээний эзэн, ёкозүна Асахифүжи Сэйяа түүний дэвжээний нэрийг өөрчилж, өөрийн нэр болон ёкозүна Тэрүкүни нарын нэрийг нийлүүлэн Тэрүнофүжи хэмээх нэрийг хайрлажээ.
6. Тэрбээр Харүмафүжи аваргатай нэг дэвжээнд байсан нь барилдаанд нь онцгой нөлөөлсөн.

7. Тэрүнофүжи 2011 оны таван сард сүмод хөл тавьсан бол 2015 оны тавдугаар сард дээд зиндаанд анх удаагаа түрүүлсэн.

8. Кареертаа 382 ялж, 231 ялагдаж, 80 барилдаан өнжсөн.
9. Шинэхэн озэки Г.Ган-Эрдэнийг Монголын дараагийн ёкозүна болно гэж олон хүн харж байсан боловч тэрбээр хүнд бэртсэн юм. 2016 оны нэгдүгээр сарын башёгийн тавдахь өдөр мөрөндөө бэртэл аван башёг орхисон. 2017 оны тав болон долдугаар саруудад дараалсан өвдөгний хагалгаанд орж, мөн бөөрний чулуугаа авахуулж олон башё өнжсөн билээ.

10. Гэмтлийн улмаас чансаа уруудсаар сүмогийн доороосоо хоёрдахь буюу жонидан зиндаанаас “Эргэн ирэлтээ эхэлсэн”.
11. Дээд зиндаанд озэки цолтой барилдаж байсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ жонидан зиндааны 48-т эрэмбэлэгдэн барилдаж эхэлсэн бөгөөд сэтгэлийн тэнхээ, зорисон зорилгодоо үнэнч гэдгээ гайхуулсан.


12. 2019 оны гуравдугаар сарын башёд жонидан зиндаанд эргэн ирж, макүшита, жюүрёо зиндаануудад дэвшин дараалан түрүүлсэн.

13. Дээд зиндаандаа маэгаширигийн 17-т эрэмбэлэгдэн 2020 оны долдугаар сарын Нагоя башёд барилдсан бөгөөд 2 дахь түрүүгээ хүртсэн.

14. Озеки цолтон жонидан хүртэл уруудан эргэн ирсэн сүмогийн түүхэн дэх анхны тохиолдол. Тэрбээр дээд зиндаанд эргэн ирсэн анхны башёдоо түрүүлэн сүмогийн ертөнцийн бахархал болж нэн шинэ түүх бүтээсэн.

15. Тэрүнофүжи 2000 оны нэгдүгээр сард сэкивакэ цолтойгоор озеки Мүсояама түрүүлж байснаас хойшхи анхны, жюүрёо зиндаанаас дээд зиндаанд дэвшсэн башёдоо түрүүлсэн гуравдахь, макүүчи зиндаанаас чансаа буурч, жонидан зиндаанаас эргэж дээд зиндаандаа гарч ирж түрүүлсэн сүмогийн түүхэн дэх цорын ганц бөх.

16. Тэрүнофүжи мэргэжлийн сүмод барилдаж буй 25 дахь башёдоо түрүүлснээр 24 дэх башёдоо түрүүлсэн ёкозүна Таканохана, Асашёорюү хэмээх хоёр алдарт аваргын урд бичигдэх амжилтыг үзүүлсэн.

17. Тэрүнофүжи Ган-Эрдэнэ хоёрдугаар сарын 11-нд Токио хотын хамгийн том сүм болох Томиока Хачиман сүмд хуримаа хийжээ. Түүний эхнэрийг Ц. Доржханд гэдэг. Тэд одоогоос 8 жилийн өмнө анх танилцаж 2015 оноос эхэлж үерхээд 2018 оны 2-р сарын 14 буюу Валентиний өдөр гэрлэх санал тавиад маргааш өдөр нь гэрлэлтээ бүртгүүлж байжээ.

18. Хуримд Исэгахама ояката эхнэртэйгээ, сүйт бүсгүйн хамаатан садан болон дэмжигчдийн холбооноос арван хэдэн хүмүүс байсан бөгөөд ёслол 30 минут орчим үргэлжилжээ. Яагаад Томиока Хачимангу сүмд хийсэн бэ гэвэл 30 жилийн өмнө дэвжээнийх нь багш болох Исэгахама ояаката энэ сүмд хуримаа хийж байсан юм байна.

19. Тэрүнофүжи “Би энэ өдрийг тэсэн ядан хүлээж байсан. Миний дахин сэргэсэн шалтгаан бол миний эхнэр” гэжээ.

20. Тэрбээр энэ сарын башёд 3 дахь түрүүгээ хүртлээ. Аугаа их аварга болохыг хүсэн ерөөе. Монгол бөхийн босоо цагаан хийморь ивээх болтугай.

баримт
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.