Сонгодог урлагт дурлагч, цахим орчинд идэвхтэй байдаг Б.Сүнээ гоо сайхын хэд хэдэн үйлчилгээ авсан гэдгээ нээлттэй хуваалцсан байна.
Тодруулбал тэрбээр уруулаа томруулах тарилга, нүүрээ V хэлбэртэй болгох үйлчилгээ, хамраа өндөрлүүлж, утас татуулахаас гадна fox eye үйлчилгээ тус тус хийлгэсэн болохоо нуусангүй.
Тэрбээр энэхүү “урсгал засвар”-ууддаа тун сэтгэл хангалуун байгаа аж. Ямартай ч залуугаасаа ийнхүү өөрийгөө арчилж байгаа юм чинь өтлөхдөө толиотой байна биз ээ… Энэ эрчээрээ орчлонг гэрэлтүүлж яваарай.