Шадар сайд С.Амарсайханы хадам аав ээж халдвар авсан болох нь тогтоогдсон тул эхнэр нь ХӨСҮТ-д нэг хоноод гарсан гэх мэдээлэл цахим орчинд тараад байгаа.
Түүний гэргий Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоог өмөөрөх нь өмөөрч, шүүмжлэх нь шүүмжилсээр байна.
Сэтгүүлч, нэвтрүүлэгч Б.Гантигмаа цахимдаа “Тийм ёс зүйгүй хүн огт биш ээ манай Ихо! Хууль дүрэм, ёс жаяг, дэг журмыг үлгэрлэн дагадаг юм шүү дээ, энэ ч Ихогийн минь зарчим, дадсан зүйл нь.
Ээж ааваа гэх сэтгэл хэнд ч бий, энэ түүнийг буруутгах шалтгаан биш.
( одоо журмын дагуу тусгаарлагдсан байгаа.)гэсэн байна.
Ичинхорлоотой хааяа таарахад мэнд устай, эвлэг яриатай, үргэлж нэг зангаараараа байдаг сайхан төлөвшсөн хүн. Илт хууль журам зөрчөөгүй, тусгаарлагдсан гэдэгт итгэж байнаа.
Аав, ижий нь түргэн эдгэрэх болтугай” гэжээ.