Олон улсын инээдмийн баярын өдөр болох өнөөдөр жүжигчин П.Эрдэнэзааны төрсөн өдөр тохиодог. Тэрбээр төрсөн өдрөө ихэвчлэн тайзан дээр үзэгчидтэйгээ өнгөрөөдөг билээ. Учир нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нд Монголын хошин урлагийн жүжигчид нэгдсэн тоглолтоо хийдэг.
Харин өнөөдөр жүжигчин П.Эрдэнэзаан хөл хорионд хайртай гэр бүлтэйгээ тэмдэглэж өнгөрөөх биздээ.
Тэрээр “Хошин шогийн жүжигчин болсон маань төрсөн өдөртэй холбоогүй. Гэхдээ багадаа хүнд нэр хоч өгдөг, шооч хүүхэд байсан” гэв.
Төрсөн өдрийн мэнд хүргэе.