Жүжигчин Тэмүүжин, Нарансолонго хочр монголын урлагийн ертөнцийн сайхан хосуудын нэг билээ.
С.Тэмүүжин “Boomtown”хамтлагаар урлагийн гараагаа эхэлсэн бол Г.Нарансолонго 19 насандаа “Зүүд шиг хайр” кинонд жүжигчин Г.Золбооттой хоршин тоглож анхны гараагаа амжилттай эхэлсэн.
С.Тэмүүжин, Г.Нарансолонго хэмээх нэрний араас “ЭМОЦИ” хамтлагийн нэр бичигддэг.
Энэ хамтлагаас тэдний амьдрал, уран бүтээлийн гараа эхтэй.Г.Нарансолонго 1980 онд, С.Тэмүүжин 1985 онд төрсөн. Насны зөрүүтэй хайр дурлалын түүх адармаатай эхэлж, олон хүний эсэргүүцэлтэй тулгарч байсан ч өдгөө тэд гурван хүүхдийн аав, ээж болцгоогоод буй.
Эхнэрийнхээ чихэнд татагдаж байсан. Энэ тухай тэрбээр “Анх 2007 онд үндсэн жүжигчнээр орж байсан. Энэ үеэс эхлэн сайн таньдаг болж байлаа. Анх нэг жүжигт эхнэр, нөхөр болж тоглож байсан юм. Тэгэхэд хажуугаас нь харахад чих нь таалагдсан. Гэхдээ ийм жүжигчин байдаг гэдгийг мэддэг байсан л даа. Ер нь эрэгтэй хүн эмэгтэй хүний анзаараагүй зүйлийг нь олж хардаг. Одоо ч хааяа найз нөхөд, хамт олондоо ярихаар намайг шоолдог юм” хэмээн дурссан юм.
Хоёр жүжигчний анх бие биенээ олж харсан уран бүтээл
https://youtu.be/oqdAtlIKx9o