“Мах импекс”-ийнхэн үстэй хиам худалдаалаад 300.000 төгрөгөөр тохиролцъё гэсэн гэв
Иргэний гомдол:
Мах импекс “Аянчин” хиамнаас ийм юу нь мэдэгдэхгүй үс гараад ирсэн. Үсээр юу л бол юу дамжина
Үүнийг талыг нь гэр бүлээрээ идсэн дараа өдөр ахиад хэрэглэхдээ анзаарсан юмаа. Ингээд мах импекс ХК-руу хандлаа. Тэгтэл уучлаарай ч байхгүй манай ажилтан тантай холбогдоно оо гэв. /Би өөрөө утасны дугаараа өгөөгүй/. Орой ажлаа тараад өөрөө мах импекс руу залгатал чанарын менежер холбогдоод уучлалт хүсч хаанаас ийм үс орсон тухай мэдээллээ хэлье гэв.
Ингээд хүлээлээ өглөө залгалаа. Ийм юм идчихсэн юм чинь зүгээр биед өөрчлөлт орж уу гэр бүлээрээ шинжилгээ өгмөөр байна түүний зардлыг гаргаж өгөхийг хүстэл ахин нэг ажилтан нь залгаад “Ахын дүү хөрсөн дээрээ буу, манай найдвартай савалгаатай ариутгалтай, нээх өвчин нян илрэхгүй байх гэж бодож байна, би олон жил ажилласан туршлагатай 300,000 төгрөг өгөөд тохиръё манай үйлдвэр ковид-с болоод бага байна ? юу гэсэн үг вэ надад гэр бүлээрээ шинжилгээ хийлгээд хаана ч хүрэхгүй ээ гэхэд маргааш нь захирлаасаа 1,000,000 төгрөг өгөх зөвшөөрөл арай гэж авлаа, тийм зах дээр наймаа хийж байгаа юм шиг юм гэж байхгүй надах чинь чиний асуудал.
Зөрчлийн тухай хуулийн дагуу та нар хүнсний хууль, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэд хэдэн заалт зөрчсөн ийм чанарын шаардлага 0 бүтээгдэхүүнийг хэрэглэгч нь хэрэгэлээд байхад ийм л байдалтай хүнтэй харьцдаг захирал нь ч, ажилтнууд ч үнэхээр хэнэггүй, хариуцлагагүй, аймшигтай газар юм аа.
Ээж нар эзэгтэй нар минь хиам авбал мах импекс л аваарай өөр хэрэггүй гэж байгаад хэрэлдэг гэр бүл манайхаар ч тогтохгүй байх ийм л хандлагатай ийм л бүтээгдэхүүнтэй газар юм байна хэрэглэгчдээ үл тоогоод наймаа хийдгээр нь дуудаад мөнгө төгрөгөөр хүний эрүүл мэндийг солиод сурчихсан газар юм байна шүү” гэв.