Монголын кино урлагт энэ цаг үед өнгөлж байгаа залуус бол “Фантастик” продакшны хамт олон.
Тус хамт олны хамгийн эмо нь Э.Алдар юм. Эгдүүтэй төрх, алаг нүдээрээ олын хайрыг татдаг Э.Алдар эхнэртэй болоод зогсохгүй бүл нэмээд удаагүй байгаа.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас гэртээ байх болсон уран бүтээлчид бүл нэмж байгаа баярт мэдээг ар араас нь дуулгасаар байгаа. Тэдний нэг нь жүжигчин Э.Алдар болж байх шиг байна.


Тэрбээр энэхүү баярт мэдээгээ инээдмийн баяраар буюу 04-01-ны өдөр зарласан. Тиймээс энэхүү баярт мэдээнд итгэх эсэхэд эргэлзэх хүмүүс байгаа. Энэхүү баярт мэдээ үнэн ч бай худлаа ч бай хосууддаа аз жаргал, гэгээн бүхнийг хүсье.



