“Ододтой бүжиглэе” шоу ням гариг бүр үзэгчдийг зурагтын өмнө уяж чадаж байгаа билээ. Уг шоуны оролцогчдоос эрхгүй олны анхаарлыг татаж, хайр булаасан бүсгүй бол бүжигчин Б.Халиун юм.

Чадварлаг, авъяаслаг бүжигчин бүсгүйг хамтрагч Ангууч буюу Б.Баттөртэй суулгая гэж шуурах болсон. Хоорондоо төгс зохицох хос мэт харагддаг нь ч нууц биш.
Тэгвэл Б.Халиун нөхөртэй гэнэ шүү. Түүнийг нөхрийг Эрдэнээ гэдэг бөгөөд мөн л бүжигчин ажээ. Хосууд хамтдаа тив, дэлхийн тэмцээн уралдаанд хамтдаа оролцож, эх орныхоо нэрийг өндөрт гаргасан юм.

Үүгээр ч зогсохгүй Б.Халиуныг нөхөр нь байнга дэмждэг бөгөөд бүжгийн бэлтгэлд хамт оролцож, Ангуучийг дасгалжуулж байгаа ажээ.
Олны хайрыг татсан Б.Халиун бүсгүйн зүрх сэтгэлд өөрийн байр сууриа эзэлсэн Эрдэнэгийн зургуудаас хүргэж байна.


