Ордуудын энэ долоо хоногийн зурхай
Уншигч таны шинэ өглөөний ажил үйлсэд амжилт хүсч, долоо хоногийн зурхай хүргэж байна.
Хонь
Долоо хоногийн эхээр та өөрийгөө бүхнээс эрх чөлөөтэй гэж зөрүүдлэхгүй бол амьдралд хэчнээн их боломж байдгийг та олж харна. Нөхцөл байдлыг хэд хэдэн алхмаар урьдчилан тооцож сур. Таны амьдралд сайхан сайхан, баяр баясгалан авч ирдэг зүйлсээ хайрла, халамжил. Мэдрэмжтэй, сайхан сэтгэлтэй байдал тань ойр дотны хүмүүст их тус болно. Эрүүл амьдрах хэв маягийг хэвшил болгох хэрэгтэй байна. Тогтмол хооллохгүй, их өлсөх эсвэл их цадах болон түргэн хоол идэж байгаа нь эрүүл мэндэд эрсдэл бий болгох төлөвтэй. Долоо хоногийн сүүлээр хувийн амьдралд асуудлууд гарч, найз нөхдийн зүгээс таагүй хандлага илэрнэ. Албаны болон хууль хүчний байгууллагын хүмүүстэй харьцахдаа анхааралтай бай.
Үхэр
Долоо хоногийн эхээр санхүүгийн асуудлаар маргаан сөргөлдөөн үүсч мэднэ. Ажил дээрээ амжилтад хүрэхийн тулд хамт олонтойгоо харилцаагаа нягт болго. Хамт олны дунд нэр хүндтэй байснаар мэргэжлийн ур чадвараа сайн гаргаж чадна. Нийгмийн ямар ч үйл явдалд чиг баримжаа алдалгүй өөрийгөө хамгаалж чадвал байр сууриа хадгалах болно. Та сэтгэл хөдлөлөө цэгцэлж, амжилт гаргахын тулд ажлаа хэрхэн зохион байгуулахыг ойлгоход өдөр тутмын ажил тус болно. Мөнгө санхүү, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө зэргийн улмаас хүмүүстэй санал зөрөлдөнө. Нөхцөл байдлыг эрүүл ухаанаар үнэлж, дараа нь дүгнэлтийг хий. Уран бүтээлч хүмүүс авьяас билгээ харуулах боломжийг ашиглах хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр хувь тавилангийн гэнэтийн бэлэг авах бөгөөд энэ нь танд сайн хэрэг болно. Та санхүүгийн боломж гарвал аль эртнээс мөрөөдөж байсан эд зүйлээ худалдаж авах бололтой. Янз бүрийн олон нийтийн арга хэмжээ, сонирхлоороо нэгдсэн клубуудын үйл ажиллагаанд оролцох нь таны үзэл бодлыг сайжруулж мэднэ.
Ихэр
Ихэнх хүмүүс сэтгэл зүйн тогтворгүй байдлаа хянах хэрэгтэй болно. Хуримтлагдсан эмх замбараагүй байдлыг цэгцлэхийн тулд гэнэтийн шийдвэр гаргана. Барилга барих болон засварлах зэрэг бүтээн байгуулалтын ажил эхлэхэд тааламжтай. Аж ахуйн ажлаар эргэн тойрныхонтойгоо санал солилцоход тааламжгүй. Долоо хоногийн дундуур дарга удирдлагын зүгээс таны хичээл зүтгэлийг бодитоор үнэлэх болно. Нөхөрсөг холбоонууд сэргэж, мөнгө санхүүгийн асуудалд эерэг нөлөөлөх болно. Хувийн уулзалт зохиох, бие даан суралцаж эхлэх зэрэгт тохиромжтой. Харин долоо хоногийн сүүлээр таны оюун ухаан сэтгэл хөдлөлдөө захирагдах нь хурдан байх тул бодол санаагаа цэгцтэйгээр илэрхийлж чадахгүй бололтой.
Мэлхий
Болгоомжтой байхгүй бол эрх чөлөө хүссэн дотоод сэтгэлийн илрэл тань ойр дотны хүнтэйгээ харьцах харилцааг эвдэх болно. Ээдрээтэй харилцаа үүссэн хүмүүстэйгээ уулзахгүй байхыг хичээ. Мөн шинээр хүнтэй танилцах ч сөрөг үр дагавартай байж мэднэ. Үнэт зүйл худалдан авахаар шийдсэн бол эцэслэн шийдвэр гаргах хэрэггүй. Дотоод эрх чөлөөг хүссэн сэтгэл санааны байдал тэнцвэржинэ. Амьдралын идэвх өндөр түвшинд байх тул хэцүү ажлыг төвөггүй хийх болно. Ажил хэрэг болон гэр орондоо өөрчлөлт хийснээс гэнэтийн зарлага гарч болзошгүй. Долоо хоногийн дундуур эсрэг хүйсийн хүнтэй харьцахад асуудал гарч мэднэ. Сэтгэл хөдлөл, хүсэл сонирхолоо хэт ил гаргалгүй барь. Хурц хоол, архи дарс хэтрүүлж хэрэглээд хэрэггүй. Гэр бүлдээ урьд өмнөхөөсөө ч илүү халамж анхаарал тавихаар хичээ. Ахимаг насны, туршлага сайтай хүнээс зөвлөгөө авбал өмнөх асуудлаа шийдэхэд хялбар байх болно.
Арслан
Хурц асуудалд төвийг сахисан байр сууринаас харьц. Долоо хоногийн эхэнд чухал шийдвэр гаргах гэж яараад хэрэггүй. Өөрийн хүчээ хэтрүүлж үнэлэх, сохор азад найдаад хэрэггүй. Хэрвээ та өөрийн зорилгодоо итгэлтэй байж чадвал сэтгэл санааны хүчтэй ачаалал, ихээхэн хариуцлагыг тэсвэрлэж улмаар оюун ухаан сорьсон шийдлүүдийг шийдэж чадна. Биеийн төдийгүй, оюун ухааны бүх нөөц бололцоогоо дайчлан ажилла. Үр дүнд нь та олон нийтийн хүндлэлийг хүлээн авах болно. Долоо хоногийн дундуур арилжаа наймааны ажил бүтэмжтэй болж сайн орлого авчрах магадлалтай. Цалин хөлсөө нэмүүлэх талаар санаачлага гаргаж болно. Ажил хэргийн ба санхүүгийн байдалдаа сэтгэл хангалуун байна. Гэр бүл болоод хүүхдийн хүмүүжил таны анхаарлын төвд байна.
Охин
Ажил хэрэгт таагүй хандлага байгаа ч хувийн амьдралаа зохицуулах боломж гарна. Хэт их сэтгэл хөдлөлтэй байх нь өөрийн гэсэн ухаанаа алдаж, сайхан амьдрах боломжоо үрэхэд хүргэнэ. Санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой сонирхолтой мэдээлэл хүлээн авснаар таны амьдралын хэлбэр өөрчлөгдөж магад. Эсвэл шинэ салбарт ажиллах сонголт хийлгэх үйл явдал тохионо. Гадаад төрх сэтгэл татам байх тул эсрэг хүйсийн хүнээ татах чадвар нэмэгдэнэ. Хэрвээ та хүсэл мөрөөдлөө зөв тодорхойлж чадвал амьдрал ба хайр дурлалаас таашаал авна. Бусдад уруу татагдахаас зайлсхий. Долоо хоногийн дундуур удаан уулзаагүй хуучин найз нөхөдтэйгөө уулзах магадлалтай. Удаан сунжирсан ажил хэрэг хамаг эрч хүчээ зориулалгүй, шинэ зүйл төлөвлөвөл үр дүнтэй. Хэрэв та аялалд гарвал өөртөө сайхан зүйлийг нээж чадна. Таны сэтгэл хөдлөл цаг агаараас ихээхэн шалтгаалах тул эрч хүч өсөх буурах зэрэгцэх болно.
Жинлүүр
Долоо хоногийн эхээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхийн тулд үзэл бодол нэгтэй хүмүүстэй хамтран ажиллах боломжийг сайн ашигла. Арилжаа наймааг цаг үеийн нөхцөл байдлыг сайн тооцоолж хийж чадвал ашиг орлого олно. Архаг хууч өвчин хөдлөх магадлалтай. Орлого тогтвортой болж ирвэл сар бүр тодорхой мөнгө хадгалахыг хичээ. Үр шимийг нь та удахгүй мэдэрнэ. Сайтар амрахын тулд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөө. Та туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авбал ямар нэг хэцүү байдлаас гарахад чинь тус болно. Хэрвээ та өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлж чадвал аз амжилт хүлээж байна. Хамтрагч нартайгаа харилцаа холбоогоо бэхжүүлэхэд сайн. Хэн нэгэнд сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хүсвэл хэрэгтэй зүйлийг нь бэлэглэ. Орлоготойгоо зардлаа тохируулах нь санхүүгийн ирээдүйг тогтвортой байлгах чухал нөхцөл юм. Аливаа асуудлыг задлан шинжлэх чадвар болон зөн мэдрэмждээ итгэ.
Хилэнц
Энэ долоо хоногт таны карьерт таагүй явдлууд тохиолдоно. Шинэ гэрээ байгуулах, цалингаа нэмэгдүүлэх зэрэг асуудлаар хандахаа түр хойшлуул. Санхүүгийн асуудалд болгоомжтой ханд. Хялбар аргаар мөнгө олох гэж бүү оролд. Хамт олон болон удирдлагатайгаа харьцаагаа сайжруулах боломжийг бүү алд. Удахгүй бүх зүйл хэвэндээ орно. Ойрын хугацаанд олж авсан зүйлээ хамгаалах хэрэгтэй болно. Дотны хүмүүстэйгээ холбоотой бай. Таны хувьд хамгийн чухал зүйлдээ цаг гарга. Эрүүл мэнддээ анхаарч ажлын хэт ачаалал болон архи дарснаас хол байхыг одод сануулж байна.
Нум
Долоо хоногийн эхээр танд санхүүгээ дээшлүүлэх боломж байна. Хүн бүртэй ойлголцолд хүрнэ. Олон нийтийн арга хэмжээнээс бүү татгалз. Итгэлтэй түншүүдтэйгээ хамтран ажилласнаар хамгийн хүнд асуудлуудаа шийдэж чадна. Амьдралдаа чухал шийдвэр гаргахын өмнө бүрэн мэдээлэл цуглуулж, туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг ав. Шинэ ажил цөөнгүй өөрчлөлт шаардана. Таны өөртөө итгэлгүй байдал шинэ ажил хэрэгт муугаар нөлөөлнө шүү. Долоо хоногийн дундуур хэн нэгэн танд хамтарч мөнгө олох санал тавина. Эсвэл бяцхан аятайхан бэлэг бэлэглэнэ. Мэргэжлийн ур чадвараа харуулж, өөрийгөө үйл ажлаараа батал. Хувийн амьдралд амжилт гарна. Сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн байна. Залуу хүмүүст хайрын болзоо нь баяр баясгалан авч ирнэ.
Матар
Долоо хоногийн эхэнд урьд өмнөх ажлын үр дүнг үзэх боломж ирнэ. Үр бүтээлтай ажилах тул ямар ч ажил сайн бүтнэ. Албан харилцаанд та томоохон зөрчил мэдрэх болно. Найз нөхөд сайн зөвлөгөө өгнө. Өнгөрсөн алдаандаа дүгнэлт хий. Уран зураач болон зохиолч, яруу найрагчдын бүтээл туурвилд хэт сэтгэлийн хөдөлгөөн таагүй нөлөөлж болно. Долоо хоногийн дундаас ажлын ачааллаа багасгаж өөртөө амралт олго. Өнгөрсөн бараан дурсамжаасаа хол бай. Мөнгө санхүүгийн асуудал дээр та гэр бүлийнхээ гол хүн нь байна. Бизнес эрхлэгч нарт үйл ажиллагаагаа өргөтгөх боломж гарна. Ердийн харагдаж даруу, төлөв байхыг хичээ. Гадаад үзэмж хэт хөөцөлдөх хэрэггүй. Хайр дурлалын харилцаанд үр дүн гарна.
Хумх
Амьдралын хэмнэл эрс өөрчлөгдсөнөөс болж бодисын солилцоо алдагдах бололтой. Бие даасан чадвар өндөр байх тул шинжлэх ухаан, уран бүтээл гэх мэт үйл ажиллагаатай холбоотой ажилладаг хүмүүс бусдаас хамаарал багатай үйл ажиллагаа явуулж чадна. Та өөрийн хүч чадал, авьяас чадварт итгэж байгаа бол одоогийн таагүй нөхцөл байдлыг үлдэн хөөж чадна. Долоо хоногийн дундуур янз бүрийн эрсдэлтэй аз сорьсон үйлдлээс холуур тойрохыг хичээгээрэй. Чухал гэрээ байгуулах бол болгоомж илүүдэхгүй. Сэтгэл өөдрөг хүмүүсийн амьдрал аз жаргалаар дүүрэн байна. Та ухаалаг байдлаараа гялалзаж уралдаан мэтгэлцээнд оролцохыг эрмэлзэх бололтой. Итгэлтэй халуухан хайр дурлалд таатай үйл явдал тохиолдож магадгүй. Тайван байж амьдралын үнэ цэнэтэй зүйлийнхээ төлөө зарим үед зугаа цэнгэлийг хойш нь тавь.
Загас
Танд санхүүгийн байдлаа сайжруулах олон санаа байгаа ч өөрөө төвлөрч чадахгүй байна. Шинэ санаагаа төлөвлөгөө болгон хэрэгжүүлбэл амжилт олно. Эрүүл мэндийн байдалд ужиг үрэвсэл муу нөлөөлөх бололтой. Та өөрийгөө эрүүлжүүлэх сайн зөвлөгөөг зөв ашиглавал гайхамшигтай үр дүнд хүрнэ. Хувийн амьдралд өөрчлөлт гарах эсвэл ямар нэгэн шинэ зүйлд суралцах боломж гарна. Танд тохирох ажлын байрыг олж магадгүй. Долоо хоногийн дундуур гадны нөлөөтэй саад бэрхшээлээс болж төлөвлөсөн ажлаа хойшлуулах бололтой. Хүссэн зорилгоо биелүүлэхэд тохиромжтой мөчийг мэдрэхэд сэтгэл санаагаа чиглүүл. Олон нийтийн сүлжээнд судалгаа хийн, төлөвлөгөө зохиох нь урт удаан хугацаанд үр ашигтай байна. Хайр дурлалын харилцаанаас болж багагүй зардал гаргахад хүргэнэ. Гэсэн ч та энэ бүхнийг даван гарах сэтгэлийн тэнхээтэй байвал хайр сэтгэлийн харилцаанд тань сайхан өөрчлөлт ажиглагдана. Өөрийн дотоод сэтгэлийг сонсох боломж гарна. Сэтгэлийн гоо сайхандаа анхаарал тавь.Хайр дурлалын элдэв холбоо сүлбээндээ шүүмжлэлтэй ханд.