Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

    07/02/2025

    Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

    07/02/2025

    Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

    07/02/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Танилц: АНУ-ын 500, 1000, 5000, 100 000 ам.долларын дэвсгэрт
Папарацци

Танилц: АНУ-ын 500, 1000, 5000, 100 000 ам.долларын дэвсгэрт

coolBy cool04/07/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Уншигч та АНУ-ын 1, 2, 5, 10, 20, 50, 100 ам.долларыг л харж байсан бизээ. Тэгвэл тус улсын түүхэнд 500, 1000, 5000, 100 000 ам.долларын дэвсгэрт хэвлэгдэж байсан гэвэл та итгэх үү?


АНУ-ын эдийн засгийн хямралтай нүүр тулах үеүүдэд буюу 1918, 1928, 1934 онд дээрх мөнгөн дэвсгэртүүдийг их хэмжээгээр хэвлэсэн бөгөөд өдгөө цөөн ширхэг үлдсэн байна. Харин бусдыг нь гүйлгээнээс бүрэн татсан бол цөөн үлдсэн хэдийг нь дуудлага худалдаагаар өндөр үнээр зардаг ажээ.

Ингээд АНУ-ын түүхэн дэхь том мөнгөн дэвсгэртүүд хэдэн онд, ямар зурагтайгаар хэвлэгдэж байсныг хүргэе.

500 ам.доллар

1918 онд АНУ-д 500 ам.долларыг хэвлэж байсан. Жирийн иргэд гэхээсээ илүү дарга, гэмт хэргийн бүлэглэл энэхүү мөнгөн дэвсгэртийг гол төлөв ашиглаж байсан. Өдгөө уг мөнгөн тэмдэгтийг дуудлага худалдаанд оруулахад хамгийн багадаа 5000 ам.доллар хүрдэг байна.
АНУ-ын улс төрч, цэргийн удирдагч Виллиам Шерманы зурагтай бөгөөд ийм ам.доллар байжээ.

Үүнээс гадна 1918 онд АНУ-ын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жон Маршаллын зурагтай 500 ам.доллар гүйлгээнд гарсан.

Хожим буюу 1934 онд 500 ам.долларыг АНУ-ын 25 дахь Ерөнхийлөгч Уильям МакКинлигийн зурагтайгаар гүйлгээнд гарсан байна.

1000 ам.доллар

АНУ-ын түүхэн дэхь “Их хямрал” -ын үеэр чинээлэг иргэд их хэмжээний мөнгө хадгалахад энэхүү 1000 ам.долларыг ашигладаг байсан. АНУ-ын Холбооны нөөцийн газрын мэдээлснээр 2009 оны байдлаар иргэдийн гар дээр 165 мянга орчим долларын дэвсгэрт хадгалагдаж байгаа аж. Үүний ихэнх нь 1918 онд хэвлэгдсэн АНУ-ын Сангийн яамны анхны нарийн бичгийн дарга Александр Гамильтоны зурагтай бүхий мөнгөн дэвсгэрт юм.

Үүнээс гадна 1000 ам.доллар 1934 онд генерал Мозес Клевлэндийн зурагтай хэвлэгдэж байсан.

1000 ам.долларын өөр нэг төрөл байдаг. Нөгөө хоёр мөнгөн дэвсгэртээ бодвол харьцангуй цөөн тоотой гүйлгээнд гарсан. 1890 онд гарсан Жорж Гордон Мидийн зурагтай уг мөнгөн тэмдэгтийг 2006 онд 2 255 000 доллараар дуудлага худалдаагаар зарсан түүхтэй.

5000 ам.доллар

19-р зууны төгсгөлд олон мөнгөн тэмдэгт хэвлэгдсний нэг нь 5000 ам.долларын дэвсгэрт юм. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жеймс Мэдисоны хөрөг бүхий 18 168 ширхэг стандарт хэмжээтэй мөнгөн дэвсгэртийг 1918 онд хэвлэж байжээ.

Улмаар 1934 онд яг ижил хэмжээтэй 54 132 ширхэг 5000 ам.долларыг гүйлгээнд гаргасан байдаг.

 


10 000 ам.доллар

Энэхүү мөнгөн тэмдэгтийн цорын ганц хувилбар бол 1918 онд Линкольныг ерөнхийлөгчийн үед байх үед Сангийн нарийн бичгийн дарга, дараа нь Дээд шүүхийн ерөнхий шүүгч Самуэл Чейзийг дүрсэлсэн хувилбар юм. Албан бус мэдээллээр бол 1934 оны мөнгөн дэвсгэртийн цөөн хэдэн хувь нь хувийн цуглуулгад байгаа бөгөөд үлдсэн бүх хувийг Холбооны нөөцийн банк устгасан байна.

1934 оны 10 000 ам.доллар

100 000 ам.доллар


Энэхүү мөнгөн тэмдэгтийг олон нийтийн хэрэгцээнд зориулаагүй бөгөөд зөвхөн банз хоорондын төлбөр тооцоонд ашигладаг байжээ. 1934 онд хэвлэгдсэн энэхүү мөнгөн дэвсгэрт нь АНУ-ын түүхэн дэх хамгийн том мөнгөн дэвсгэртэд тооцогддог.

дэлхийд
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.