Бодибилдинг, фитнессийн мэргэжлийн тамирчин, дэлхийн хошой аварга Н.Анужин цахим орчинд фитнесс модель Анухай нэрээрээ танил болсон булчинлаг бүсгүй. Өөрийн гэсэн фитнесс агентлагтай болж, шилдэг тамирчидтай цуг онлайн сургалт явуулж эхэлсэн тэрбээр гэртээ хүүхдээ асарч суугаа ээжүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийг хүртэл гоё сайхан байлгахаар чармайдаг гэсэн.
Бие галбирыг цогцоор нь “урладаг” гэх спортынхоо ачаар идэр чийрэг эр хүнээс дутахааргүй булчин шөрмөс нь зангирсан Анухай энэ бүхнээрээ харин ч нэг бахархдаг гэнэ лээ.
Тэгвэл энэхүү булчинлаг эмэгтэйн 26 насны төрсөн өдөр өчигдөр буюу 2021.04.07-ны өдөр болсон байна. Чухам л идэвхитэй байдаг түүнийг төрсөн өдрөөрөө ‘бяц авна’ гэсэн хүлээлттэй байсан ч тэрбээр тун чиг даруухан байсан ажээ.
Тодруулбал, ‘26 нас хүрэхдээ юуг хийж бүтээв гэж өнөөдөр өөрөөсөө асуулаа. Элдэв баяр хийж хэнтэй ч уулзсангүй. Зүгээр л өөртөөгөө ярих өдөр байлаа. Өөрийнхөө бүтээсэн амьдралд маш их талархав.
Хэнээс ч гуйхгүй хүсэл мөрөөдлийнхөө төлөө асаасан гал шиг дүрэлзсэн он жилүүд минь өнөөдөр намайг бүтээсэн байна. Цаашдаа илүү их хичээх болноо.’ Хэмээн өөрийнхөө амжилтыг батлах медалиудаар гангарчээ.