Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Бусдын хуучин эдлэл, хувцас буян заяанд нөлөөлдөг үү?
Зөвөлгөө

Бусдын хуучин эдлэл, хувцас буян заяанд нөлөөлдөг үү?

coolBy cool04/14/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хэн нэгний өмсөж байсан хувцас эзнийхээ энергийг шингээсэн байдаг гэж ярьдаг. Хувь заяа нь тодорхой бус хувцаснаас эмээх хүн ч бий.

Бусдын хувцсыг өмссөнөөр зарим нэг азгүй зүйл болох, өвчин тусах зэрэг тохиолдлууд гарч болно гэж үздэг хүмүүст зориулж, бурхны шашинд үүнийг юу гэж тайлбарладгийг сонирхуулъя.

Сэтгэл санаа таагүй байхдаа өмсөж байсан хувцас таны энергийг шингээсэн байдаг гэж зөн билэгчид хэлдэг гэх хүн цөөнгүй. Тэгвэл хүний хийморь сүлд гэдэг хувцсанд наалдаад явчихдаг юм биш гэнэ. Үнэхээр сайн үйл хэрэг хийж байгаад, тэр үедээ өмсөж байсан хувцсаа хүнд өгчихөөр хамаг буян нь дагаад нөгөө хүн рүү явчихдаг гэсэн ойлголт байхгүй юм байна.

Зарим хүмүүс гуйлга гуйж байгаа хүнд өөрийн гараар мөнгө өгвөл буян нь гараад явчихдаг гэж ойлгодог. Гэтэл буян гэдэг нь дуртай үедээ гүйгээд явчихдаг эд биш. Харин ч төрөл дамжихад буюу энэ хорвоогоос явахдаа хүн бүр зөвхөн буян, нүгэл хоёроо тээгээд оддог гэнэ шүү.

Тиймээс бусдад дэм тус болох, өрөөлд хэрэг болох хувцас, эд зүйлээ өгнө гэдэг нь буян аж. Тэр утгаараа бусдаас ч мөн өөрт хэрэгтэйгээ авлаа гээд өөрийнх нь хийморь сүлд доройтно гэсэн ойлголт байхгүй хэмээн бурхны шашинд үздэг байна.

Эцэст нь бяцхан зөвлөгөө өгөхөд, хэрвээ таны хувцасны шүүгээнд хар, саарал, цагаан өнгө зонхилсон бол өөр өнгөөр баяжуулаарай. Өнгө болгон өөрийн үүрэгтэй байдаг.

Бас магадгүй загварт нь дурлаад худалдаад авчихсан өөрт зохихгүй байгаа, таарахгүй байгаа эсвэл сэтгэлд нийцэхээ больсон хувцас, эдлэл тань өрөөлд илүү тансаг, зохимжтой харагдах ч юм билүү, зоригтой бай.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.