Сүүлийн 24 цагт 1107 хүнээс халдвар илэрсэн байна.
Тодруулбал нийслэлд 1020, орон нутагт 84 хүн халдвартай нь батлагджээ. Мөн эрүүл мэндийн 3 ажилтан шинээр халдвар авчээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол 19672 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 406 хүн эдгэрч, эмнэлгээс гарч нийт 11044 хүн эдгэрээд байна.
Харин 6 хүн нас барсан хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. Тодруулбал;
ХӨСҮТ-д 3 хүн
Цэргийн төв эмнэлэгт 1 хүн
БЗД-т гэртээ 1 хүн
Сүхбаатар аймагт 1 хүн тус тус нас баржээ.
Нас барсан хүмүүс халдвартай нь оношлогдсон хугацаагаа нь;
Эрэгтэй
34 настай эрэгтэй 4.13-нд онош нь батлагдсан
49 настай эрэгтэй 4.06-нд онош нь батлагдсан
58 настай эрэгтэй 03.15-нд онош нь батлагдсан
62 настай эрэгтэй 04.12-нд онош нь батлагдсан
Эмэгтэй
76 настай эмэгтэй 04.07 онош нь батлагдсан
64 настай эмэгтэй 04.12-нд онош нь батлагдсан