Амралтын өдрийн мэнд. Хөл хориотой энэ үед хүүхдүүдээ зав гаргаж Сүүн чихэр хүүхдүүддээ хийж өгөөрэй.
Орц
-Сүү:400мл
-Зөгийн бал 40гр
-Желатин 10гр
-Ванил 1уут
Сүүгээ халааж зөгийн балаа хутгана.
Дээр нь ванилаа хийнэ.
Желатинаа 100гр бүлээн усанд хийж 10мин байлгана.
Дээрх бэлэн болсон сүү желатинтай ус хоёроо нийлүүлж хутгаад хэвэнд царцаана.
Хөргөгчинд 1цаг байлгаад бэлэн болно.
Нэмэлтээр жимсний чанамал хийж болно.