Хөл хориотой өдрүүд эхлээд 9 хоногийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд ковидын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж, нас баралтын тоо өдөрт 2-3 т хүрээд буй.
Урин дулаан цаг ирж буй энэ өдрүүдэд балчир үрсээ нар салхи үзүүлэн, тоглуулах эцэг эхчүүд ихэссэн.
Гэвч олны хөлд ковидын тархалт эрчээ авч буй бололтой. Гадаа тоглуулсан хүүхэд нь нэг, хоёр дугаар үеийн хавьтагч болж ХӨСҮТ-эд хүргэгдсэн явдлууд гарах болсон байна.
Тиймээс эцэг эхчүүд минь, үр хүүхдээ гадаа бүү тоглуулаарай.