Дамбын Хишгээ гэдэг нэрээрээ олонд танигдсан Монголын томоохон бизнесмэн Д.Хишигжаргалын бага хүү Мөнхжин сайн дурын ажил хийж, хандивын аян өрнүүлдэг гэдгээрээ алдартай.
Баян айлын хүүхдүүдээс ганцаараа шахуу эр цэргийн алба хаагаад ирсэн тэрээр тамхийг жигшиж эхэлсэн гэнэ шүү.
Энэ тухайгаа “Тамхинаа c гараад 9 сар болж Цэрэгт нэг жил л их татсандаа энэ муухай үнэртэй юмыг яаж татдаг байсан байна аа” хэмээн бичжээ.
Түүний хувьд өдгөө 26 настай. Цэргийн албанд байхдаа “Морьтон цэргийн зөвлөл”-ийг байгуулж, үе тэнгийн найз нөхдөө зөв зүйлд уриалах болсон гэдэг.