Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийх чиглэл өглөө
Мэдээ

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийх чиглэл өглөө

coolBy cool04/19/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Тоглоомын талбайд хүүхдүүд тоглож байгаад нэгнээсээ халдвар авч байгаа талаарх мэдээлэл цахим сүлжээнд гарсан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын хувьд хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбайд ариутгал, халдваргүйтгэл тогтмол хийхийг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр удаа дараа үүрэг болгож байгаа. Иймээс ч Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр иргэдээс ирсэн санал, хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн хэмжээнд ариутгал, халдваргүйтгэл хэрхэн хийж байгаатай танилцаж, холбогдох албаныханд үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал, тус дүүргийн 25 дугаар хороонд байрлах “Голден парк-1” хотхон л гэхэд 16 давхар долоон байртай. 1500 өрх, 3000 гаруй оршин суугчтай. Энэ байруудыг хариуцдаг “Чандмань Хайрхан” СӨХ-ны дарга М.Отгонцэцэг “Бид лифт, хүний гар хүрдэг газруудыг өдөр бүхэн ариутгаж байна. Тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбайг мөн долоо хоногт нэг удаа ариутгаж байгаа. Мөн жижүүрүүд хяналтын камераа харж, хүн хоорондын зай барих шаардлага тавьж байна. Гэхдээ эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулах нь сул байна” гэсэн юм.

Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өгсөн үүрэг, даалгаврын дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, хашаа буулгах аян, зам засах гэх мэт ажлыг хийж байна. Баянгол дүүрэг 25 хороотой. Эдгээрээс 1, 2, 3, 4, 5, 20, 24, 25 дугаар хороо хүн ихээр төвлөрсөн газар. Том хотхон ихтэй, хүүхдийн тоглоомын талбайд хүүхдүүд их тоглодог. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд иргэдийг гэрийнхээ ойр орчимд салхилж, хүүхдийн тоглоомын талбайд тоглохыг зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор хүүхэд халдвар авч, халдвар тээгч болж байна” хэмээсэн юм. Мөн Баянгол дүүргийн хэмжээнд төдийгүй нийслэлийн хэмжээнд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийхийг, тэр дундаа нийтийн эзэмшлийн талбай, тоглоомын талбайд ихээхэн анхаарал хандуулах чиглэл өглөө.

Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар энэ үеэр “Сүүлийн долоо хоногт манай дүүрэгт коронавирусийн халдвартай 1150 хүн бүртгэгдлээ. Бид хөнгөн өвчтөнүүдээ тусгаарлах бэлтгэл ажлаа хийж байна. ПСР шинжилгээгээр батлагдсан тохиолдлуудаа татан авч, тусгаарлах ажлыг зохион байгуулах шаардлага үүсэж байна” гэж ярив.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон холбогдох байгууллагууд ариутгал, халдваргүйтгэлийг есөн дүүргийн хэмжээнд хийж байгаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хяналтын ажилтан А.Мягмардолжин “Баянгол дүүргийн хэмжээнд хоёр дахь удаагаа халдваргүйтгэл хийж байна. Мананцар үүсгэгч таван машин бий. Халдваргүйжүүлэгч, ариутгагч, жолооч гэсэн өдөрт 20-30 хүн тогтмол ажиллаж байгаа. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор зогсоолууд машин ихтэй, томоохон хотхон руу ороход хүндрэлтэй байна. Таван машин өдөрт нэг дүүрэгт, том дүүрэгт хоёр өдөр ажиллаж байна” гэж ярилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.