Хувьсан продакшны “эзэн” МУГЖ У.Уранчимэг гоо сайхны хагалга a, хөгшрөлтий н эсрэг үйлчилгээтэй эм тариа, үйлчилгээг хүлээн зөвшөөрдөггүй аж.
Тэрээр өөрийн шүтэн бишэрдэг Италийн алдарт жүжигчин Моника Беллучигийн хэлсэн үгийг өөрийн цахим хуудааснаа оруулаад “ТУУЛСАН НАСАА ХҮНДЭТГЭЛТЭЙГЭЭР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ЁСТОЙ” хэмээн бичжээ.
Жүжигчин бүсгүйн хувьд энэ жил 49 настай. Эхээс наймуулаа бөгөөд тэрээр айлын дундах хүүхэд нь юм.
Тэрээр арван жилд байхдаа 73 кг жинтэй, улаан хацартай охин байсан гэдэг. Дунд сургуулиа төгсөөд СУИС-д шалгуулсан ч тэнцээгүй учраас дөрвөн жил мэргэжлийнхээ мөн чанартай танилцан, суралцаж яваад дахин шалгалт өгч СУИС-д орон 1998 онд жүжигчний ангийг төгссөн гэдэг.
23 настайгаасаа төрсөн гэрээсээ гарч бие даан амьдрах болсон тэрээр зуны амралтаа гэр бүлээрээ гадаадын орнуудаар аялах дуртай гэсэн.
Тэрээр өөрийгөө дүгнэхдээ “Би ааштай, хэн нэгэнд таалагдах гэж амьдардаггүй. Энэнд ингээд хэлчихвэл уурлах болов уу гэж эмээдэггүй. Хэн нэгэн даргаас би айж ажилладаггүй. Хамгийн гол нь би өөрийнхөө юу хийх ёстойг сайн мэддэг, асар их хувийн зохион байгуулалттай эмэгтэй” гэж ярьдаг.