Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хөл хорионоор ХҮҮХЭД хамгийн их ХОХИР Ч байна
Папарацци

Хөл хорионоор ХҮҮХЭД хамгийн их ХОХИР Ч байна

coolНийтэлсэн: cool04/20/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөл хориотой хэдий ч урин дулаан энэ өдрүүдэд гэр хорооллын хүүхэд багачууд хашаа хашаандаа тоглож харагдана. Хүүхдүүдийнхээ чимээ шуугианаас залхсан зарим эцэг эхчүүд өглөө тэднийгээ хооллосон болоод өдрийн тэн хагасад хүүхдээ үл хайхран орхих мэт…


Хэдийгээр төрөөс иргэн бүрд 300 мянган төгрөг тараасан боловч хүүхдийнхээ хадгаламжид хийсэн нь ховор. Хүүхдүүд нь хичээлдээ явахгүй байгаа учир хүнсний хэрэглээ нь хоёр дахин нэмэгдэж буй учир хэрэглээндээ зарцуулсан айл ихэнх нь.
Сэтгэл өмөр ч, зүрх шимширмээ р  энэ дүр зураг Монголын мянга, мянган өрхөд бий.

Сургууль, цэцэрлэг зарим хүүхдийн хувьд суралцах, хөгжих орчин байдаг бол заримынх нь хувьд айдасгүй, өлсөж, даарахгүй өдрийг өнгөрөөдөг хамгаалах байр нь болдог.

Цар тахлыг дотооддоо алдсан учир сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дахин зогсоолоо. Ингэснээр олон хүүхэд дээр дурдсан шиг нөхцөл байдалд дахин “шилжив”. Өнгөрсөн хугацаанд хүүхэд хамгааллын чиглэлээр дорвитой арга хэмжээ аваагүй учир хүүхдүүд сэтгэл зүй, бие мах бодийн хүчирхийлэлд өртөж, суурь эрхээ эдэлж чадахгүй байгаад өөрчлөлт ороогүй нь лавтай.

СХД-ийн 8-р хорооны нэгэн цэцэрлэгийн багш Т “Би цэцэрлэгийн багшаар ажиллаад 20 жил болж байна. Өмнө нь хотын төвийн цэцэрлэгт багшилдаг байсан юм. Өнгөрсөн оноос энд ажилд орсон. Хоёр өөр ертөнц оршиж байх шиг л санагдсан. Эндэхийн хүүхдүүд их өрөвдөлтэй. Өлсөж, цангах бол хамгийн наад захын асуудал. Манай цэцэрлэгт рахиттай, тураалтай хүүхдүүд ч явдаг. Ихэнх хүүхэд цэцэрлэгтээ ирээд өдрийг өлсөхгүй, даарахгүй, архинаас үүдэлтэй айдасгүй өнгөрөөдөг. Архи үнэртүүлж, хөлчүүрхсэн залуус хүүхдээ цэцэрлэгээс авах гээд ирэх нь ч элбэг. Гэртээ очоод юу болдог бол гэж бодохоос зүрх шимширмээр. Хүүхдүүдийн нүүр, нүд нь хөхрөөд ирэх тохиолдол ч бий. Хөл хорионы үед хүүхдүүдээ айдасгүй, аюулгүй байна гэж итгэхэд бэрх” хэмээн ярьж байв.

Хүүхдийн хүчирхийлэ л 87 хувиар нэмэгджээ

Хөл хорионы үеэр гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж, хүүхдүүд хаалганы цаана бие, сэтгэлийн дарангуйлалд өртдөг нь өнгөрсөн хавар тод харагдсан. Тодруулбал, хөл хорио тогтоосон таван сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл 87 хувь нэмэгдсэн болохын Хүчирхийллийн эсрэг төвөөс мэдээлсэн. Түүнчлэн энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой дуудлага өмнөх оны мөн үеийнхээс 60 хүртэлх хувиар өсжээ

Суралцах эрхээ алдаж байна

Хатуу хөл хорионы улмаас танхимаар хичээллэх боломжгүй болсон тул сурагчдад алсын зайнаас буюу теле хичээл зааж байгаа ч энэ нь суралцах эрхийг нь хангаж чадахгүй байна. Учир нь сумын төвөөсөө алслагдсан газар байгаа айлуудын зурагт гарахаасаа гацах нь их. Мөн ухрааж, нөхөх үйлчилгээ байхгүй учир 40 минут ордог хичээлийг 20 минутад ойлгож, тэмдэглэхэд хүндрэлтэй аж. Түүнчлэн Улаанбаатар хотын захын гэр хорооллын зарим хүүхэд ч цахим боловсролоос хоцорч байна. Учир нь интернетгүй, зурагтгүй айл, өрх ганц нэгээр тогтохгүй бий.

Цар тахлын үед хамгийн их хохирол амсаж буй субьект бол хүүхэд юм. Тиймээс хүүхэд хамгаалах чиглэлд хүн бүхэн анхаарах шаардлага тулгарч байна.

Онцлох хөндөх сэдэв
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.