ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөрөөс халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж, иргэд хөл хорио үр дүнтэй байгаа эсэх талаар мэдээлэл авчээ.
Тэрээр “Хөл хорионы төгсгөлд халдварын хамааралтай нас баралт болоод хүндрэлийн тохиолдол оргилдоо хүрнэ. Яагаад гэвэл тохиолдлын тоо нэмэгдсэнээс хойш 2-3 долоо хоногийн дараагаар хүндрэлүүд гардаг. Иргэд хөл хорио тогтоосон байхад халдварын тохиолдол нэмэгдэж буйд гайхаад байна. Халдварын тохиолдлыг бид тогтвортой 800-1000 хооронд нэг түвшиндөө барьж байгаа. Өвчинд нууц үеийн хугацаа гэж бий.
Тэр үеийн хугацаанд ногдол өндөр гарч байна. Тооцооллоор бол халдварын тохиолдол буурах хандлага руу явах ёстой. Гэхдээ хүмүүсийн бодож байгаа шиг хөл хорио тогтоогоод л халдварын тохиолдлын тоо шууд 400-500 хооронд болно гэж байхгүй шүү дээ. Мөн хөл хорионы хэрэгжилтэд анхаарах шаардлага үүсч байна.
Иргэд маань ухамсартай байж, үр хүүхдээ тоглоомын талбайд гаргахгүй, олноор цугласан газарт очихгүй байх хэрэгтэй” гэжээ.
news.mn