Лам нарын цавд /хоол/-нд сонгино, сармис хийдэггүй учиртай. Ялангуяа сармисыг гал тогооны өрөөндөө оруулдаггүй бөгөөд лам хувраг санамсаргүй сармис идчихвэл долоо хоног хуралд орохыг цээрлэдэг ажээ.
Домогт өгүүлснээр, сармис нь муу зүгийн амьтны шархнаас гарсан идээ бээр бөгөөд үүнийг идсэн ид шидтэн, лам хуварга чөтгөр шулмын хорлолд орсон хэмээн үздэг аж.
Төвд төдийгүй монгол лам нар энэ уламжлалыг одоог хүртэл авч явдаг гэнэ. Сармисыг дом, засал ид шидэнд л зөвхөн ашигладаг юм байна.
Монгол лам нарын хувьд сармис, сонгины оронд монгол гоньдыг хоолондоо ашигладаг аж. Түүнчлэн, зөвхөн хонь, үхрийн мах хүнсэндээ хэрэглэдэг.