Короновирусын халдварын тоо хот хөдөөгүй ихэсч буйтай холбогдуулан эмнэлгийн эмч, ажилтнууд хүний нөөцийн хомсдолд ороод байгаа талаар салбарын сайд нь хэлээд буй.
Тэгвэл хөдөө орон нутгаас ХӨСҮТ-эд ирж, хүч нэмэгдүүлэн ажиллаж байсан эмч, халдвар судлаач, сувилагч нар өнөөдөр нутаг буцжээ.
Тэдний хувьд өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээ авах багт томилогдон ажиллаж байсан байна.
ХӨСҮТ-ийн зүгээс өнөөдөр тэдгээр эмч, эмнэлгийн ажилтнуудыг гаргаж өгөөд, хүнд цаг үед ирж хүч нэмэгдүүлсэн та бүхэндээ баярлалаа хэмээн сэтгэлийн үгээ дайжээ.