Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»БНХАУ Коксжих нүүрсний импортынхоо 61.7 хувийг монголоос бүрдүүлжээ
Мэдээ

БНХАУ Коксжих нүүрсний импортынхоо 61.7 хувийг монголоос бүрдүүлжээ

Эрхэм админBy Эрхэм админ04/13/2021Updated:04/24/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
Австралийн нүүрсний эсрэг Хятадын импортын хориг үргэлжилж байна. Энэ оны эхний хоёр сарын байдлаар, хоригтой холбоотойгоор Австралиас коксжих нүүрс импортлоогүй бол Хятадын коксжих нүүрсний нийт импортын 61.7%-ийг Монгол Улс эзэлж буй.
Өнгөрсөн оны мөн үед манай улс Хятадын коксжих нүүрсний нийт импортын 17.7%-ийг бүрдүүлж байжээ.
Австралийн нүүрсний эсрэг Хятадын импортын хориг үргэлжилж байна. Энэ оны эхний хоёр сарын байдлаар, хоригтой холбоотойгоор Австралиас коксжих нүүрс импортлоогүй бол Хятадын коксжих нүүрсний нийт импортын 61.7%-ийг Монгол Улс эзэлж буй. Өнгөрсөн оны мөн үед манай улс Хятадын коксжих нүүрсний нийт импортын 17.7%-ийг бүрдүүлж байжээ.
Коксжих нүүрсний томоохон нийлүүлэгч улс Хятадын импортын хоригтой тулгарснаар бусад орон болох Монгол, Орос, Индонез болон АНУ-ын нийлүүлэлт нэмэгдсэн байна. Гэвч Хятадын тал илүү өндөр үнээр коксжих нүүрс импортлоход хүрч буй юм. “Аргус” агентлагийн мэдээллээр, өнгөрсөн пүрэв гаригт (2021.04.08) АНУ-ын “Hampton Roads” боомтод коксжих нүүрсний үнэ 152.75 ам.доллар/тн-д хүрч 34%-иар өсчээ. Хятад импортын хориг тогтоосон үе буюу өнгөрсөн оны аравдугаар сард тухайн боомтод коксжих нүүрсний үнэ 114 ам.доллар/тн байжээ. Өөрөөр хэлбэл, Австралийн коксжих нүүрснээс тонн тутамд 39 ам.доллараар илүү үнээр АНУ-аас Хятад импортолж байна. Австралиас нүүрсний худалдан авалтаа зогсоосноос хойш Хятадын дотоодын зах зээл дээр ч коксжих нүүрсний үнэ өсч байгаа юм. Тодруулбал, 2020 оны аравдугаар сард Даляны түүхий эдийн бирж дээр коксжих нүүрсний үнэ 1353 юань/тн (206.65 ам.доллар) байсан бол энэ сард 1573 юань/тн болж нэмэгджээ.
Хэдийгээр бусад нийлүүлэгч орнуудтай харьцуулахад ойр байршилтай Монгол Улсаас сайн чанарын коксжих нүүрс импортлох боломжтой ч авто замын тээвэр, угааж баяжуулах зэрэг зардал өртгийг нэмэгдүүлж буйг шинжээчид онцолсон байна.
Эх сурвалж: www.mongolianminingjournal.com Э.Од
Этт
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.