Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Монголын ДУУЛАХ УРЛАГТ бас нэгэн шинэ хуудас бичигдэж байна
Фото

Монголын ДУУЛАХ УРЛАГТ бас нэгэн шинэ хуудас бичигдэж байна

coolНийтэлсэн: cool10/30/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин, СУИС-ийн төгсөгч, Ц.Амарболд БНХАУ-д гурван жил тудамд зохион байгууллагддаг “Нингбо-2018” олон улсын дуурийн дуу дуулаачдын 7-р уралдааны ТЭРГҮҮН байрын эзнээр тодорлоо. Мөн Хятад дууг хамгийн шилдэг дуулсан шагнал хүртжээ. Энэхүү уралдаан дэлхийн чансаатай уралдаануудын тоонд зүй ёсоор ордог бөгөөд Монгол хүн хараахан тэргүүн байр эзлээгүй байсан билээ.

Тус тэмцээнд баг хамт олныг удирдан, бэлдэж оролцсон СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн ахлах багш, концертмейстр, СТА Т.Энхтуул: Дуучин гэдэг мэргэжлийг эзэмшихэд 5 жилийн хугацаанд 1 хүүхдэд 2 багш ганцаарчилсан хичээл заадаг.Дуулах ур зүйн багш хоолойн дээр, төгөлдөр хуурч буюу концертмейстр багш тавигдаж буй хоолой дээр хөгжим нэмэх маш чухал бөгөөд хариуцлагатай ажлуудыг хамтран гүйцэтгэдэг. Энэ 2 хүний нэг нь байхгүйгээр мэргэжлийн дуучин төрөн гарах ямар ч боломж бололцоо үгүй билээ. Ц.Амарболдын мэргэжлийн багш МУАЖ, дэд профессор А.Дашпэлжээ, Концертмейстр багш МУГЖ, хүндэт профессор Ш.Халиунсүрэн нартаа халуун баяр хүргэе! Мундаг хүмүүс шүү манайхан! гэв.

МУГЖ Б.Эрдэнэтуяа: Монголын минь ДУУЛАХ УРЛАГТ бас нэгэн шинэ хуудас бичигдэж байна! “Сүлд” чуулгын дуучин Цэнд-Аюушийн Амарболд “Ningbo international competition 2018”-д Тэргүүн байр болон хятад дуу хамгийн сайн дуулсан гэсэн хоёр шагнал хүртсэн байна!!! Баяр хүргэе, илүү амжилт хүсье. Хамт зогсож байгаа энэ бүсгүй бол түүний концертмейстр Т.Энхтуул, дуучид бидний хувьд чухал хүн. Таны минь хөдөлмөр шингэсэн шагнал, баяр хүргэе! гэв.

МУГЖ Г.Ариунбаатар: Бурхан зөв бүхэнд эрт , орой хэзээ нэгэн цагт шагналаа хайрладаг. Миний найз БНХАУ-д зохион явуулдаг ОУ-ын “А” зэрэглэлийн “Нингбо” дуурийн дуулаачдын уралдаанд Тэргүүн байр, мөн Хятад дууг сайн дуулсан зэрэг 2 шагналын эзэн болжээ. Их баярлаж сууна. Хөдөлмөрийн үнэ цэнэ гэж сайхан шүү дээ. Т.Энхтуул багшдаа бас баяр хүргье!

Чи ийм л дуучин шүү дээ. Болдог юм болдогоороо л боллоо. Сайхан… гэж хаа хаанаа баярлан хүлээн авлаа.

урлаг соёл
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.