Шинэ сар гарлаа. Эерэг зүйлсийг л хүсэж мөрөөдөж бид ажиллаж амьдарсаар байдаг билээ. Хэдий нийгэм, цаг байдал багагүй бэрхшээлтэй байгаа ч бид ирээдүйд хэрхэх талаар өөдрөг бодолтой байх нь зөв юм.
Уншигч та энэ тавдугаар сардаа олон зүйл төлөвлөсөн биз ээ. Тэгвэл ордны тань гариг эрхэс хэрхэн зөгнөж буйг хүлээн авна уу.
Хонь
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард завгүй ажиллаж, олон хүнтэй танилцаж үр бүтээлтэй өнгөрөөнө. Та энэ сард том өрсөлдөгчтэй болсноор ажиллах эрч хүч нэмэгдэн урам зоригтой байна.
Хайр дурлал: Сугар гаригийн нөлөөгөөр таны хайр дурлалын амьдрал эрч хүчээр дүүрэн байна. Ганц бие хонины ордныхон харин энэ сард хүнтэй танилцна.
Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд хөнгөн өвдөж болзошгүй. Үл тоон орхивол дараа нь хүндхэн асуудалтай тулгарна. Иймд биедээ хянамгай, анхааралтай байхыг зөвлөе.
Үхэр
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард үхрийн ордныхны хувьд санхүүгийн байдал тийм ч таатай байхгүй. Гэсэн хэдий ч хэрэгцээгүй зардал гаргалгүй гэртээ байхад энэ сарыг төвөггүй давна. Энэ сард өөртөө зорилго тавин өдөр бүр бага багаар зорилгодоо ойртох хэрэгтэйг од эрхэс зөвлөж байна. Шинэ ажилд орохоор зэхэж байсан бол яг одоо тохиромжтой үе тохиож байна.
Хайр дурлал: Ганц бие үхрийн ордныхон энэ сард болзоонд явж энэ сарыг завгүй зугаатай өнгөрүүлнэ.
Эрүүл мэнд: Сарын сүүл үед хэт завгүй байж нойргүйдэж болзошгүй тул ажил амьдралаа зохицуулж сайн амрах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөө бусдад илэрхийлж, хүссэн үедээ өөртөө цаг гарган ганцаараа байхыг зөвлөж байна.
Ихэр
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ихрийн ордныхныг өмнөх саруудад хангалттай сайн амарсан гэж найдаж байна. Учир нь та энэ сард шаргуу ажиллан, завгүй байх болно. Олон ажил амжуулж, их зүйл бүтээснээр таны нэр хүнд өснө.
Хайр дурлал: Энэ сард Санчир гаригийн нөлөөгөөр таныг хүн бүхэн хайрлах болно. Энэ үеэр ганц бие ихрийн ордныхон заяаны ханьтайгаа учирч магадгүй.
Эрүүл мэнд: Шаргуу ажилласнаас үүдэн стресстэж бухимдна. Иймд эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй.
Мэлхий
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард өнгөрснөөсөө суралцан урагшлах хэрэгтэй. Ажлын хувьд энэ сард шинэ санаагаар дүүрэн байна. Таны өрсөлдөгчид энэ сард идэвхтэй байж таныг ихээр хурцална. Санхүүгийн байдал энэ сард сайжирна.
Хайр дурлал: Сугар гаригийн нөлөөгөөр энэ сард ганц бие мэлхийний ордныхон шинэ хүнтэй учирна. Хостой мэлхийнүүд хайрттайгаа цагийг зугаатай өнгөрүүлж, анх дурлаж байсан үе шиг л байна.
Эрүүл мэнд: Жижиг асуудлууд гарч магадгүй ч ерөнхийдөө энэ сард эрүүл мэнд сайн байна.
Арслан
Ажил хэрэг, мөнгө санхүү: Бүтээлч байдлаа энэ сард зөв ашиглахгүй бол хэрэггүй зүйлсд их цагаа үрж цагийг үр ашиггүй өнгөрөөж магадгүй. Энэ сард завгүй ажиллаж, эрч хүчээр дүүрэн байна. Сарын сүүлд та үр шимээ хүртэж, олон боломжууд танд нээгднэ. Санхүүгийн хувьд энэ сард элдэв асуудал үүсэхгүй.
Хайр дурлал: Хостой арслангийн ордныхон энэ сард болзоонд явж хайрттайгаа цагийг сайхан өнгөрөөнө. Ган бие арслангууд итгэлгүй хүнтэй яаран үерхэх гээд хэрэггүй.
Эрүүл мэнд: Хууч өвчин энэ сард сэдэрч болзошгүй тул элдэв шинж тэмдэг илэрвэл яаралтай хариу арга хэмжээ авч, эмчид үзүүлэхийг зөвлөж байна.
Охин
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард ажил дээрээ өөрийхөө чадварыг үнэлүүлж, карьераа өсгөх боломж тохионо. Удаан хүсэн хүлээсэн карьерийн тань өсөн дэвшилт таныг хүлээж байна. Хувийн бизнес эрхлэгч охины ордныхонд од эрхэс харамгүй тусална. Санхүүгийн хувьд орлого тасрахгүй ч зарлагадаа анхаарахыг зөвлөж байна.
Хайр дурлал: Хайр дурлалын хувьд энэ сард ганц бие охины ордныхон шинэ хостой учирч цагийг сайхан өнгөрөөх бол хостой охиныхон ч хостойгоо таатай харилцаатай байна.
Эрүүл мэнд: Эрүүл мэнд хэвийн тогтуун байх ч, тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг танд зөвлөж байна.
Жинлүүр
Ажил хэрэг, мөнгө санхүү: Элдэв маргаан энэ сард таныг зовоовол өөртөө итгэх итгэлээрээ та асуудлаа шийдэж чадна. Ажил дээрээ санасан үйл хэргээ бүтээж чадна. Зарим үед биеэ оторлох, залхуурах байдал эрс нэмэгдэж таны ажлаас чангаана. Ажлын хамт олонтойгоо энэ сард тааламжтай харилцаатай байхыг эрмэлзээрэй.
Хайр дурлал: Энэ сард хайр дурлалын хувьд тийм ч таатай байхгүй. Зарим үед хайр дурлал үргэлж хүссэн шиг аз жаргалтай байдаггүй ч энэ байдал удаан үргэлжлэхгүй тул санаа зоволтгүй.
Эрүүл мэнд: Эрүүл мэнд хэвийн байх ба тогтмол дасгал хөдөлгөөн эрүүл зөв хооллолт хэзээ ч илүүдэхгүйг санаарай.
Хилэнц
Ажил хэрэг, мөнгө санхүү: Хилэнцийн ордныхон энэ сард стресстэж сэтгэл санаагаар унаж болзошгүй. Шаардлагагүй зүйлд дэмий санаа зовохгүй байхыг зөвлөе. Тэвчээртэй байж чадвал тун удахгүй эерэг өөрчлөлтүүд гарна. Санхүүгээ сайн төлөвлөж чадвал энэ сард элдэв асуудал гарахгүй.
Хайр дурлал: Гэр бүлийхээ гишүүдтэй сайхан харилцаатай байж, цагийг хамтдаа сайхан өнгөрүүлнэ.
Эрүүл мэнд: Энэ сард мигрэйн зэрэг толгойны өвчнүүд сэдэрч магадгүй. Иймд стрессээ бууруулж, дархлаагаа нэмэгдүүлэхийн тулд нойроо тогтмол сайн авч байхыг зөвлөж байна.
Нум
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард нумын ордныхон ажил хэргээ амжилттай бүтээнэ. Мөн нийгэмд эсвэл хүрээлэлдээ таны нэр хүнд өсч, хүмүүст авъяас чадвараа таниулах боломж олдно. Санхүүгийн хувьд байдал сайнгүй байна. Гэр бүл, найз нөхдөөсөө санхүүгийн тусламж авах шаардлагатай болж болзошгүй.
Хайр дурлал: Хостой нумын ордныхон хайрттайгаа элдэв зөрчилгүй цагийг тайван өнгөрөөнө.
Эрүүл мэнд: Хууч өвчин сэдэрч болзошгүй. Айхтар хүнд өвдөхгүй байж болох ч хайхралгүй өнгөрч болохгүйг сануулж байна.
Матар
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард матрын ордныхон шаргуу ажилласныхаа үр шимийг хүртнэ. Мөн карьер тань өсөж олон боломж тохионо. Зарим нь тушаал дэвшиж магадгүй. Ажлын хамт олонтойгоо тааламжтай харилцаатай байхыг хичээгээрэй. Санхүүгийн хувьд дэмий зүйлд мөнгөө үрэлгүй, ирээдүйдээ хадгалахыг зөвлөж байна. Элдэв хөрөнгө оруулалт хийхээс энэ сард зайлсхийгээрэй. Эс тэгвээс алдагдалд орж магадгүй.
Хайр дурлал: Хостой матрын ордныхон хостойгоо харьцахдаа дууны өнгө, байдлаа анхаарч байх нь хостойгоо элдэв шалтгаангүй маргаан үүсгэхээс сэргийлнэ. Гэр бүлийн гишүүд, ах дүүс тань тан дээр гэнэт зочлож магадгүй ба ингэснээр та тэдэнтэйгээ хамтдаа цагийг халуун дулаан өнгөрөөнө.
Эрүүл мэнд: Эрүүл мэнд хэвийн байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлээрэй.
Хумх
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард хумхын ордныхон хүссэн үр дүндээ хүрэхийн тулд илүү шаргуу ажиллах хэрэгтэй. Санхүүгийн хувьд сарын дунд үед хэцүү байдалд орж болзошгүй тул зардалдаа хянамгай байх хэрэгтэй.
Хайр дурлал: Хостой хумхын ордныхон хостойгоо цагийг зугаатай өнгөрөөнө. Гэрлэсэн хосууд харилцаандаа анхаарахгүй бол буруу ойлголцлоос үүдэн маргалдаж болзошгүй. Мөн хүүхдүүдтэйгээ илүү цагийг хамт өнгөрөөхийг зөвлөе.
Эрүүл мэнд: Хэт их ажлын ачаалал таны эрүүл мэндэд муугаар нөлөөлж болзошгүй. Ингэснээр нойр солигдох, хангалттай нойр авч чадахгүй байх тул эрүүл мэнддээ анхаараарай.
Загас
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард загасны ордныхны ашиг орлого өснө. Мөн гэр бүлийхнээсээ санхүүгийн туслалцаа авна. Ажил дээрээ элдэв маргаанд орохоос зайлсхийгээрэй. Шинээр ажилд орсон загасны ордныхонд олон бэрхшээл тулгарна. Гэсэн хэдий ч, сарын дунд гэхэд ажилдаа дасан бүх зүйл хэвийн болно.
Эрүүл мэнд: Бодол санаагаа эрүүл мэнд шигээ санаж зөв байх нь өөрт тустай. Эрүүл мэнд хэвийн байх тул дасгал хөдөлгөөн тогтмол хийж, зөв хооллоорой.