Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Дуучин Б.Амархүүгийн танхайн хэргийг шүүхээр хэлэлцэнэ
Фото

Дуучин Б.Амархүүгийн танхайн хэргийг шүүхээр хэлэлцэнэ

coolНийтэлсэн: cool11/01/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуучин Б.Амархүү 2018 оны 02-р сарын 09-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүрэг дэхь цэнгээний газрын үүдэнд өөрийн менежер Б.Гандаваагийн хамт хөтлөгч Ц.Чойжилсүрэнг зодож танхайрсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болох юм.

Дуучин Б.Амархүү болон түүний менежер Б.Гандаваа нар өс хонзон санаж хөтлөгч Ц.Чойжилсүрэнг зодож дух болон мөрний шөрмөс урагдал үүсэх хэмжээнд бэртээжээ. Энэ үйлдэл нь тухайн цэнгээний газрын хяналтын камерт бичигдэн үлдсэн байдаг. Тиймээс Б.Амархүүд Эрүүгийн хуулийн 11.6.1 Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, Б.Амархүүгийн менежер Б.Гандаваад Эрүүгийн хуулийн 11.4.1 Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ. Энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч, хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 15:00 цагаас болох юм.

Хөтлөгч залууг Б.Амархүүтэй хамт зодсон Б.Гандаваа нь өмнө нь хоёр ч удаа ял авч байсан этгээд юм байна. Тодруулбал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2015 оны 03-р сарын 18-ны  өдрийн  323 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216.2- лахт хэсэгт зааснаар 1  жил 2 сарын  хугацаагаар хорих ял, Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05-р сарын  23-ны өдрийн 523 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хууийн 192.1 дэхь хэсэгт үааснаар  2 жилийн ял сонссон этгээд юм байна.

Бүлэглэж бусдыг зодсон энэ хэргийн тухай дуучин Б.Амархүү эхэлж цагдаагийн байгууллагад зодууллаа хэмээн өргөдөл өгчээ. Гэвч хэрэг болсон газрын хяналтын камерт замын эсрэг талаас Б.Амархүү болон түүний менежер Б.Гандаваа нар үгийн зөрүүгүй хүн зодож байгаа нь бичигдсэн тул түүний өргөдлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгээгүй. Харин зодуулсан залуугийн өргөдлөөр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.  Хэрэгт дүүргийн прокурор хяналт тавин ажиллаж байх хугацаанд Прокурорын Ерөнхий газраас хэргийг татаж шалгасан байна. Энэ нь хэрэгт нөлөөлөхийг завдсан байж болзошгүй үйлдэл юм.

Дуучин Б.Амархүү болон Б.Гандаваа нарын гэм буруутай эсэхийг хэлэлцэх урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 15:00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.  Хэргийг  тус шүүхийн шүүгч  Д.Ренчинхорол шийдвэрлэх юм.

Хэрвээ шүүхээс Б.Гандавааг гэм буруутай гэж үзэх юм бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Харин дуучин Б.Амархүүг гэм буруутай гэж шүүхээ үзвэл дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.