МАК группын өв залгамжлагчдын нэг Н.Мөнгөншагай Зэвсэгт хүчний жанжин штабын ойн медалиудаар шагнагджээ. Тэрээр АНУ-д цэргийн сургууль дүүргэж, өнгөрсөн жил НҮБ-ын энхийн ажиллагаанд яваад ирсэн.
Ирсэн даруйдаа Батлан хамгаалах яаманд албан тушаал хашиж байгаа юм. Багаасаа цэргийн хүн болох мөрөөдөлтэй тэрээр нэг гэр бүлийн гуравдахь үеийн “цэргийн дарга”. Түүний өвөө Нямтайшир социалист нийгмийн үед тагнуулын байгууллагад алба хашдаг байсан бол түүний аав УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр мөн л монголын Тагнуулын албанд тодорхой хугацаанд ажиллаж алба хаасан нэгэн.