Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Япон автомашины үнэ 500 мянгаас 2 сая төгрөгөөр өсчээ
Фото

Япон автомашины үнэ 500 мянгаас 2 сая төгрөгөөр өсчээ

Эрхэм админBy Эрхэм админ05/18/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хөл хориотой холбоотойгоор гааль дээр буух автомашины тоо эрс цөөрч, улмаар автомашины үнэ 500 мянгаас хоёр сая төгрөгөөр үнэ нь нэмэгджээ.


Хэрэглэгчдийн хамгийн их худалдан авдаг автомашины тоонд зүй ёсоор орох болсон тоёото приус 20 нь 13-14.5 сая төгрөг, тоёота приус 30 нь 19-21 сая төгрөгийн үнээр худалдаалагдаж байна. Ихэнх автомашины шилэн дээр үйлдэрлэсэн он, хөдөлгүүрийн хүч чадал, зарж буй хүнийх нь утасны дугаар, автомашины онцлогийг тусгайлан бичиж наасан байна.

Хэрэглэгч автомашиныг банк болон банк бус санхүүгийн байгууллагын лизингээр аль эсвэл шууд бэлэн мөнгө төлөөд худалдан авч болно. Бэлэн мөнгөөр худалдан авалт хийвэл хэн хэндээ л хожоотой наймаа болох шинжтэй. Үндсэн үнээсээ дунджаар 300-500 мянган төгрөг лав буулгах гэнэ. Хоёр гурваараа, найз нөхөд, гэр бүлийнхний хамтаар автомашин сонирхож явах хүмүүстэй хааяа нэг таарахаас бусдаар “Да хүрээ” зах эл хуль байна. Ченжүүд ч гэсэн “Тийм машин аваарай, төдий хэр төгрөгийн үнэтэй шүү” хэмээн рекламдахаас илүүтэй зарж буй автомашин дотроо “нуугдаастай”.
Нэрээ хэлэхгүй гээд цааргалснаа өөрийгөө Х.Батаа хэмээн танилцуулсан ченж эр “Энэ сард Япон улсаас орж ирж байгаа автомашинуудын үнэ 500 мянгаас хоёр сая төгрөгийн хооронд нэмэгдэнэ. Короновирусын улмаас машины худалдан авалт буурсан ч, үнэ өмнөх жилээс бага зэрэг өссөн” гэсэн шинэ мэдээллийг өглөө. Тэрбээр үргэлжлүүлэн ярихдаа “Япондоо бүрэн оношилгоонд орсон автомашинууд орж ирэх учраас үнэ дагаж чанар сайжирна. Харин одоо зарагдаж байгаа автомашинуудын хувьд бага зэрэг үнээ бууруулж байгаа нь нэмэгдэлгүй үнээр орж ирсэн учраас тэр” хэмээсэн юм.
Банкны лизингээр автомашин худалдан авахад хөөцөлдлөгөө их гардаг. Тиймээс хялбараар нь банк бус санхүүгийн байгууллагын арай өндөр хүүтэй лизинг санал болгохоос өөрцгүй байдаг аж. Ихэнх хүн лизингээр авна уу гэхээс бэлэн мөнгөтэй нь цөөхөн. Ингэж авахад автомашины урьдчилгаа 30 хувийг төлөөд нотолгоо шаардахгүйгээр хотын оршин суугч гэсэн иргэний үнэмлэх, зургаан сарын банкны дансны хуулга байхад л хангалттай. 36 сар буюу гурван жилийн лизингээр банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ хийж болдог гэнэ. Иргэдийн хувьд авах гэсэн автомашинаа сонгоод урьдчилгаа хэдэн төгрөгтэй байхад л болох нь ээ.
Сонгинохайрхан дүүргийн иргэн А.Мандахнараас ямар автомашин сонирхож явааг нь асуухад “15 сая төгрөгт тааруулж приус автомашин авах санаатай. Уг нь тоёота приус 40, 41 маркийн цэмбэгэр автомашинууд харлаа. Гэхдээ үнэтэй байна. Багадаа 19-21 сая төгрөгт өгөх гэнэ. Салон нь цагаан өнгөтэй зай талбай их, тохилог тухтай, мэр сэр нэмэлт тоноглолуудтай болоод ирэхээрээ нэгээс хоёр сая төгрөг нэмэгдэж байна. Приус 40 нь долоон хүний суудалтай, приус 41 нь таван хүний суудалтай гэдгээрээ ялгаатай гэнэ. Мэдээж он залуу байх тусмаа үнэд орох юм. Цагаан салонтой приус нь Япон улсдаа үнэтэй зарагддаг гээд хоёроос гурван саяаар илүү үнэтэй байна.

 

Маргаашнаас 22-ын товчоо орж автомашины үнэ сонирхоно. Олон жил хурааж хуримтуулсан мөнгөөрөө авах гэж байгаа учраас харьцуулж үзээд хямдыг нь авна” гэлээ.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Дуучин Анугийн халуухан төрх олны харааг булаав

06/08/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.