Тулгар төрийн 230, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, өчигдөр эрхэлсэн ажилдаа идэвх, санаачлагтай ажиллаж, бусдыгаа манлайлсан хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа.
Энэ үеэр УЭДТ-ийн жүжигчин М.Түвшинхүү Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаажээ. Түүний хувьд 2014 онд “Алтангадас” одонг хүртэж байсан. Тэрээр 1996 оноос хойш урлагийн салбарт ажиллаж байгаа юм.