Өнгөрсөн өвлөөс АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ албан ёсоор зарлаж байсан Ц.Оюунгэрэл намаасаа тодрон гарч чадаагүй.
Тиймээс тэрээр АН-аас гарч буйгаа албан ёсоор зарлан, шинэ нам байгуулахаа мэдэгдсэн. Түүний энэ шийдвэрийг нааштай хүлээж авах нэг нь байхад, улс төрийн тогооноос арчигдах үндэслэлээ тавилаа гэж халаглах хүн ч байна.
Соёлын сайд байхдаа АНУ-аас хулгайд алдагдсан Батар үлэг гүрвэлийн ясыг нэр төртэй авчирсан түүнийг хүний эрхийн асуудалд жинтэй дуугардаг улс төрч гэж иргэд үздэг.
Тэрээр сүүлийн дөрвөн жил “Жорлон” төслийг 9 дүүрэг, 21 аймагт хэрэгжүүлэхээр зориг шулуудсан ч хэсэг хугацаанд энэ төслөө орхиод байсан юм.
Тэгвэл намаасаа бүдэрсэн тэрээр төслөө дахин барьж авчээ. Тэрээр нийтийн жорлонд бяцхан хувьсгал хийхээр Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд очсон байна.