Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

    07/04/2025

    О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

    07/03/2025

    Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

    07/03/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Оддын үсчин” Д.Одонгоо Үйлчилгээний гавъяат болжээ
Папарацци

“Оддын үсчин” Д.Одонгоо Үйлчилгээний гавъяат болжээ

Эрхэм админBy Эрхэм админ05/28/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Оддын үсчин” гэх тодотголыг олон жилийн өмнөөс эзэгнэж буй “Vidal” салоны захирал, хатагтай Д.Одонгоо Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Үйлчилгээний гавъяат одонгоор шагнуулжээ.

Мастер үсчин Д.Одонгоогоор үс засалт, дүр төрхөө тодорхойлуулж үзээгүй урлаг, соёл, улс төр, спортын алдартныг олоод ир гэвэл өдрийн цагаар тэнгэрээс од хайхтай адил гэж ярьдаг нь үнэнээс хол зөрөхгүй биз ээ. 29 жил үсчин, гоо сайхны салбарт бизнес эрхэлж байгаа “Оддын үсчин” бүсгүй “Одонгоо” салоныхоо 20 жилийн ойг хоёр жилийн өмнө тэмдэглэсэн. Үсчин, гоо сайхан, гоо зүйн бизнесийг ийм амжилттай, ийм удаан хугацаанд эрхэлнэ гэдэг бол нэр төртэй амжилт. Тийм ч учраас салоны 20 жилийн баярт зориулж Монголын тэргүүлэх зэргийн үсчид нэг дор цуглан, Монголын рок попын одод нэгэн тайзнаа чуулж, бэлэг барьж байв.


Тэрээр амьдралынхаа түүхийг ярихдаа “Арван жилийн сургуулиа төгсөөд, Багшийн дээд сургуульд шалгалт өгч байсан юм. 140 хүүхдээс тавд орлоо. Гэтэл яг миний өмнүүр улам шугам татаж, хуваарьгүй үлдэх болсон. Яг тэр үед ээж маань намайг 19-р хорооллын Үсчний газарт хөтөлж аваачаад, тэнд ажилд ор гэсэн. Гэтэл эхлээд зургаан сар цэвэрлэгч хийнэ л гэж байна. Дөнгөж сургуулиа төгсөөд, өчнөөн сайхан мөрөөдөлтэй явж байсан охин цэвэрлэгч хий гэхээр нь эхлээд гайхсан. Үйлчлэгч хийхгүй л гэж бодож байсан. Гэхдээ ээж хий гэсэн бол тэрийг хийх л ёстой.


Аав, ээж хоёр минь аливаад чин сэтгэлээсээ, хариуцлагатай ханддаг учраас биднийг ч мөн адил тэгж хүмүүжүүлсэн. Манай ээж паар, гэрлийн бүрхүүлэн дээрх тоосыг хүртэл хөвөн бариад шалгадаг байсан. Ингээд Үсчний газартаа ажилд орлоо. Ангийнхан наана цаагуур явж харагдвал хогийн шүүрээ хаячихаад зугтаадаг байсан. Гэхдээ ажлаа хэнийг ч хуурахгүй хийдэг байлаа. Ингэсний хүчинд би нэгхэн сар ажиллаад дагалдан үсчин болсон. Тэр үед үсчний дамжаа гэж байгаагүй тул өөрөө л сайн хичээх хэрэгтэй байлаа. Би алхам тутамдаа хичээж ажилладаг, үргэлж суралцдаг байсан. Тэр хандлага маань надад шагнал болж ирсэн гэж боддог. Намайг юу ч мэдэхгүйгээс эхлээд сургасан Монгол Улсын Мастер үсчин Я.Заман багшдаа үргэлж баярлаж явдаг.

Үсчин болсон хойноо Олон улсын харилцааны дээд сургуулийн Герман хэлний багш орчуулагч, дипломатч ангид сурч төгссөн. “Урлах эрдэм” дээд сургуульд таван жил багшилсан. Тэр үедээ “Smile” салонд давхар үсчингээрээ ажиллаж л байсан. Ер нь юм юмыг л амжуулж байлаа. Тухайн үед надад унтах ч зав гардаггүй байсан. Өглөө багшилна, орой нь үс засна. Бүр орой нь уран бүтээлчдийн клипний зураг авалт, тоглолтын ард ажиллана. Шөнө нь багшийнхаа хувиар маргаашийнхаа ажилд бэлтгэнэ. Үсчний мэргэжил, ур чадварыг эзэмшиж, амжилтад хүрэхэд хөтөлсөн гол хүмүүс, гол үндэс суурь нь “Smile” салоны хамт олон юм шүү” гэж байв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.