Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

    07/11/2026

    Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

    07/11/2026

    “Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Б.Тамир: Хэрэв би СУИС-т тэнцээгүй байсан бол цэрэгт явах байсан
Папарацци

Б.Тамир: Хэрэв би СУИС-т тэнцээгүй байсан бол цэрэгт явах байсан

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/28/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүүлийн үед Зэвсэгт хүчний нэр хүнд унаж, зарим нэг асуудлаас болж ард иргэдийн дунд таагүй сэтгэгдэл төрүүлэх болсон. Тэгвэл олны танил хүмүүс Зэвсэгт хүчний талаарх сэтгэгдлээ илэрхийлэх болжээ. “Фантастик” продакшны найруулагч, жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Тамир “Би Зэвсэгт хүчний алба хаагчдыг нэг л зүйлтэй жишнэ.

Тэр нь торгон хилийн зурвас дээр байдаг сүлдэт багана. Яагаад гэхээр тангараг өргөсөн цэргийн хүн зөвхөн эх орныхоо төлөө л ажилладаг, амьдардаг хүмүүс. Жишээлбэл, би сайхан уран бүтээлийн төлөө шатаж, зүтгэдэг. Харин цэргийнхэн бол Монгол Улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө махран зүтгэдэг. Энэ утгаар нь хайрлаж, хүндлэхгүй байхын аргагүй салбар гэж ойлгодог юм. Магадгүй хайртай л учраас уран бүтээлээрээ дэмжиж ажилладаг гэж ойлгож болно.
Тэмцэл ялалт, хуучин цагийн цэрэг дайчид гээд л. Одоо ч гэсэн бид хугацаат цэргийн албыг сурталчилсан уран сайхны кино хийхээр төлөвлөж, судалгааны түвшиндээ байна. Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлж хугацаат цэргийн албаа хаасан залуу амьдралдаа ямар их хүсэл тэмүүлэлтэй, эмх цэгц, дэг журам, зохион байгуулалттай, алдааг уучилдаг, алдар нэрэндээ барддаггүй тийм нэг жинхэнэ эр хүн болж төлөвшиж байгаа талаар өгүүлэх кино. Ахмад үеийнхээ үйл хэрэг, алдар гавьяаг эргэн сануулах, эх орныхоо ирээдүй болсон хүүхэд залуустаа цэрэг-эх оронч, үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлж, ёс суртахуун, сэтгэл зүйн болон бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй иргэд болоход нь чиглэсэн их сайхан уран бүтээл болно.


Хэрэв би СУИС-д шалгалт өгөөд тэнцэхгүй бол цэрэгт явна гэж бодож байсан л даа. Аав минь гурван жилийн цэрэг байсны хувьд онжавуудын тухай, нөхөрлөлийн тухай, цэргийн албаны тухай яриа манай гэрт уран бүтээлтэй зэрэгцээд л өрнөдөг байсан. Тийм ч учраас миний эчнээ танил салбар юм. “Фантастик”-ийнхан бид тангараг өргөөд жагсаал дотор зогсож, хээрийн сургуульд оролцож, хилийн чанадад энхийг сахиулж, маршид гүйдэг эх орны эр цэрэг хөвгүүд биш ч гэсэн уран бүтээлээрээ цэрэг армийнхаа дайчид нь юм шүү гэж хэлье” гэжээ.m

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.