Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Гэрийн тусгаарлалтад эмчлэгдэж, хянаж буй үйл ажиллагааны өнөөгийн байдалд үнэлгээ хийлээ
Мэдээ

Гэрийн тусгаарлалтад эмчлэгдэж, хянаж буй үйл ажиллагааны өнөөгийн байдалд үнэлгээ хийлээ

Эрхэм админBy Эрхэм админ05/28/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 239, 254 дүгээр тушаалаар “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын  батлагдсан тохиолдлын гэрийн тусгаарлалтад эмчлэгдэх өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх түр журам”, “Сэжигтэй болон эмнэл зүйн хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн өвчтөнийг гэрийн тусгаарлалтад эмчлэх, хянах түр заавар” тус, тус батлагдан эрүүл мэндийн байгууллагууд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гэрийн тусгаарлалтад эмчлэх хянах түр журам, зааврын хэрэгжилтийг 2021 оны 05 дугаарын 15-26-ны өдрүүдэд төвийн 6 дүүргийн 18 Өрхийн эрүүл мэндийн төвийг хамруулан хийлээ.

Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний  зохион байгуулалт, гэрээр эмчлүүлж буй өвчтөний сэтгэл ханамж, эмчилгээ оношилгооны стандарт, ойрын хавьтлын шинжилгээний хамралт, цахим бүртгэл зэрэг нийт зургаан чиглэлээр үнэлгээ хийсэн бөгөөд харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвийн чанарын албаны төлөөлөл болон өрхийн менежер, эмч, сувилагч бүхий нийт 108 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, цахим бүртгэлийг сайжруулах нэн шаардлагатай болохыг тодорхойлсон байна.

Үнэлгээний явцад илэрсэн сайн туршлагыг нэвтрүүлэх, дутагдалтай зүйлсийг шуурхай засах, сэргийлэх цогц үйл ажиллагааг даруй эхлүүлэх зорилгоор цахим уулзалтыг 2021 оны 05 дугаар сарын 27-нд зохион байгуулсан юм.

Энэ хүрээнд “Ковидын батлагдсан тохиолдлын тандалт, хариу арга хэмжээ”, “Өрхийн эрүүл мэндийн төвийн сайн туршлага” сэдвээр мэдээлэл хийхэд нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлага, тандалтын баг хариуцсан мэргэжилтэн, шуурхай хариу арга хэмжээний багийн төлөөлөл 70 гаруй хүн оролцож, НЭМГ-аас тусламж үйлчилгээг сайжруулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх үүрэг чиглэл өглөө.

Ингэснээр гэрийн тусгаарлалтын үйл ажиллагааны өнөөгийн байдлыг судлан үнэлж, Өрхийн эрүүл мэндийн төвийн давуу болон сул тал, дутагдлыг бодитой тодорхойлсноор иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

НЭМГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.