Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Муу үйл эзнээ таньдаг
Мэдээ

Муу үйл эзнээ таньдаг

Эрхэм админBy Эрхэм админ05/30/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Бумерангийн хууль гэж байдаг уу? Үйлийн үрийн эргэх холбоо байгаа юу?

​Байдаг. Нүглийн нүд хууртдаггүй гэж зарим хүн итгэдэг байхад харин зарим нь энэ бол энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй хүмүүсийн бодож олсон хариугаа авах, өөрийгөө хуурсан тайтгарал гэж үзэх нь бий.

Харин хорон санаатан сэдсэн муу үйлээ гүйцээгээд, санасандаа хүрч сайхан амьдардаг гэж хүмүүс төдийгүй зарим сэтгэл судлаачид ч хэлдэг.
​Асуудлын гол нь бумерангийн хуулийг батлахад байгаа юм биш. Би нийгмийн ухааны салбарт сэтгэл зүйн чиглэлээр 26 жил ажиллаж байна. Энэ хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр итгэсэн зүйл бол “муу зүйл муу үр дагавартай байж, түүнийг үйлдсэн хүн нь заавал хүртдэг”. Яг тэр өөрийнх нь хийсэн зүйл биш ч, өөр нэг зовлонтой учирсан байдаг. Нэгэн агуу философичийн хэлсэнчлэн “Хүн зөвхөн өөрийнхөө хийснийг хүртдэг юм биш. Харин хүн яг өөр шигээ л зүйлтэй учирдаг.” Энэ их гүн утгатай үг.

​Хүн бүрт өөрөөсөө ч нууж чадахгүй “үнэн” гэж бий. Тэгээд ч нийгэмд хүн дан ганцаараа оршин тогтнодоггүй. Хүн эргэн тойрондоо үйл явдал, цаг хугацаа, орон зайн харилцан хамааралд оршдог. Чухам тиймээс л хэн нэгэнд зориулж ухсан нүхэндээ та өөрөө унадаг юм.

​Алдарт яруу найрагч Есенинд тохиолдсон нэгэн явдлыг өгүүлье. Тэрээр өөрийн найз бүсгүй Маринагийн хамт байр худалдан авчээ. Харин Есенинийг Америк явсан хойно Марина гэрлэж, хүү Криллээ төрүүлж, байрыг хувьдаа эзэмшжээ. Есенин Орост буцаж ирэхэд түүнд амьдрах өөрийн гэсэн булан ч байсангүй. Найзуудынхаараа амьдарч, архинд орж, эцэст нь зочид буудалд амиа хорлосон байдалтай олдсон. Харин үүнээс 15 жилийн дараа Маринагийн хүү Крилл дүүжилж амиа хорлосон байдалтай олдсон юм. Энэ бол хэн нэгний цээрлэл эсвэл нүдэнд үл үзэгдэх дээд тэнгэрээс оноосон шийтгэл аль нь ч биш. Муу зүйл өөрөө өөрийгөө цээрлүүлдэг. Есенин эргэж ирээд Маринагийн хүүг хорлочихсон юм биш, харин Марина өөрийнхөө үүсгэсэн нөхцөл байдлын үр дагавартайгаа дахин таарсан хэрэг. Таны хэн нэгнийг чадсан аргаар өөр нэг нь таныг бас дөнгөчихнө шүү дээ гэсэн үг байдгийг санаарай.

​ Хорон муу зүйлсийг бүү төлөвлө. Таны хорон төлөвлөгөө тархинд чинь загварчлагдаж, далд ухамсарт үлддэг. Ингэснээр таны далд ухамсар танд өөрт чинь үйлчилж эхэлдэг юм.
​Хэн нэгнийг илүү үзэх, ажил үйлийг нь бүтэлгүй болгох, ажлаас халуулах нь таны баярлах зүйл биш. Учир нь та өөрөө яг ийм байдалд орно. Энэ нь та өөртэйгээ л нүүр тулж байна гэсэн үг. Тэрнээс нөгөө хүн танаас өшөө аваад байгаа хэрэг биш.
​Танд гэж зөвлөхөд та шударга биш байдалд орсон бол тэндээс зүгээр л гар. Өшөө авах гэж эсвэл танд муу зүйл хийсэн хүнийг чадах гэж битгий оролд. Тэр хүн нөхцөл байдлынхаа орооцолдоонд өөрөө л үлдэнэ. Харин та өөрийгөө чөлөөлж, гомдол гуниг тээлгүй үргэлжлүүлэн амьдраарай. Нэг л өдөр таныг хорлосон хүн өөр шигээ хүнтэй, ер нь өөртэйгээ таарсан байх болно. Харин тэр үед нь та ч бас баярлах хэрэггүй шүү. Зүгээр л орхи.

​Бусдын азгүйтэлд баярлах нь өөртөө азгүйтэлийг загварчилдаг. Өөрийгөө шийтгэх хэрэггүй. Амьдралыг заримдаа хөндлөнгөөс ажиглахад олон зүйлд сургадаг юм шүү. Танд аз жаргал, эв эе, амьдралын сайн сайхныг хүсье.
Сэтгэл зүйч Анна Валентиновна Кирьянова

дэлхийд
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.