Тэсвэр хатуужил, хүсэл тэмүүлэл, идэвхтэй амьдралаараа олон олон хүнд үлгэр дуурайл, урам зориг өгч яваа хүн бол Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, продюсер, энтрепренер Ж.Баясгалан.
Ослын улмаас хөл дээрээ явах чадвараа алдсан тэрээр “Алдахаас бүү ай анх удаа амьдарч байгаа юм чинь Аз жаргалтай амьдралын төлөө Зөвхөн урагшаа тэмүүлээрэй” гэжээ.
Түүний хувьд “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж“, “Дурлахгүйгээр үнсэлцье” жүжгийн гол болон туслах дүрд тоглож, “Бодлын хулгайч“, “Үргээлэг” киноны продюсероор ажилласан тэрээр СУИС-ийг дүүргэж, тайз, дэлгэцийн бүтээлүүдээрээ олонд танигдсан билээ. Геологич мэргэжилтэй аавыгаа даган уул уурхайн салбарт хөл тавьснаар бизнесийн салбарт мөн олон жил үр бүтээлтэй ажиллаж буй юм. Өдгөө Ж.Баясгалан хөгжлийн ялгаатай иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн хүртээмж, оролцоог сайжруулахад анхааран ажиллаж байгаа.