Монголын кино урлагт хүч түрэн орж ирсэн уран бүтээлчид бол “Фантастик”.
Сэтгэл зүрх нэгтэй харц булаам бие бялдартай залуусаар фронтоо бүрдүүлсэн тус кино нэгдлийнхэн өчигдөр Эх үрсийн баярыг нэгдсэн журмаар зохион байгуулж, хүүхдүүддээ урлагийн үзүүлбэр, бэлэг сэлтээр баярлуулсан байна. Мөн жүжигчин аав нар нь дундаа тэмцээн зохион байгуулж хэн нь хурдтай, хүчтэй, авхаалжтай аав болохоо харуулсан байна.
Гэр бүлдээ төдийгүй монголын ард түмэнд танигдсан тэд хүүхдүүдээ нэгдсэн журмаар баярлуулсны дараа гэр бүлийн амралтад явсан бололтой. Тэд сайн жүжигчид төдийгүй, сайн аав нар юм аа.