МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн ч тамгаа аваад зугтсан гэх мэдээлэл байна.
Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ноос Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярт холбогдолтой асуудалд ёс зүйн арга хэмжээ авсан.
Үүсээд буй тус нөхцөл байдалтай холбогдуулан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өнгөрсөн тавдугаар сарын 28-нд хуралдаж, Олимпийн харти, ОУОХ-ны Ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйл, МҮОХ-ны дүрмийн 19 дүгээр зүйл болон 3.8 дугаар зүйлийг тус тус үндэслэн МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн. Харин тэрээр МҮОХ-ны тамгыг авч зугтсан гэсэн асуудал үүссэн бололтой.
Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтуугаа р Улсын начин Э.Энхбатыг зодо ж хүндээр гэмтээсэ н бөгөөд түүнийг 40 гаруй хоног баривчла н саатуулсн ы эцэст тавдугаар сарын 20-ны өдөр сулла ж , хилийн хориг тавьсан юм.
Н.Түвшинбаярт зодуул ж , хүнд бэртэ л авсан Э.Энхбат начин БНСУ-д эмчлүүлж байгаа юм.