Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл – 2021.06.02
Мэдээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл – 2021.06.02

Эрхэм админBy Эрхэм админ06/02/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Зөвлөн туслах үйлчилгээ, түр журмын хэрэгжилт:

Орон нутгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 194 обьектод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, түр журмын хэрэгжилтэд хяналт тавьсан. Шалгалтаар 103 зөрчил илрүүлэн 82.5 хувийг нь газар дээр нь арилгуулав. Орон нутгийн худалдаа, үйлчилгээний байгууллагуудад ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй, ажиллагсад халдвар хамгааллын хэрэгсэлгүй ажилласан зөрчил нийтлэг илэрчээ.

Нийслэлийн хэмжээнд 543 аж ахуйн нэгж, байгууллага, иргэн шалгалтад хамрагдаж, 48 зөрчил илрүүлэн 39.5 хувийг арилгуулан, 2.5 сая төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авчээ.

Вакцинжуулалт:

Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 14 цэгт хяналт шалгалт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Шалгалтаар дархлаажуулалтын дараах урвал хүндрэл, вакцины устгал бүртгэгдээгүй, илэрсэн зөрчилгүй байна.

Aюултай хог хаягдал:

Нийслэлийн хэмжээнд Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д өдөр бүр хяналт, тандалт хийж байгаа бөгөөд 06.01-ний өдөр 50 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 25 тусгаарлан ажиглах байр, 12 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 42 дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА зэрэг нийт 129 цэгээс 4976 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 4857 кг хогийг устгасанаас 3381 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 1476 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 10 тээврийн хэрэгсэл, 25 хүн ажиллажээ.

Халдваргүйжүүлэлт:

Улсын хэмжээнд нийт 100 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдсэн 56.425 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 170 объектын 32.669 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажилласан. Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна.

Хилийн хяналт шалгалт:

Улс хоорондын ачаа тээшийн тээвэрлэлт, эрдэс баялгийг экспортлох үеийн эрүүл ахуй, халдвараас сэргийлэх дэглэмийн мөрдөлт, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байгаа бөгөөд 06.01-ний өдөр улсын хилээр орсон 80 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, 124 зорчигч жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийн нэвтрүүлэв. Тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчдод халдварын шинж тэмдэг илрээгүй.

Мөн улсын хилээр гарсан 70 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, 107 зорчигч жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийж, COVID-19 халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо:

Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постонд 191 байцаагч ажиллаж нийт 4637 авто машинаар нэвтэрсэн 9,905 иргэнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө.

Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор орон нутаг руу гарах чиглэлд /2021.06.01-ний 18:00 цагийн байдлаар/ нийт 456 тээврийн хэрэгслээр 950 иргэн зорчсон бөгөөд 901 нь вакцины 2-р тунд бүрэн хамрагдсан, бусад нь ПГУ шинжилгээтэй байв.

МХЕГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.