Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»Хог хаягдлыг булж биш дахин боловсруулах ҮЙЛДВЭР БАРИАД өгөөч, дарга нараа
Сонин хачин

Хог хаягдлыг булж биш дахин боловсруулах ҮЙЛДВЭР БАРИАД өгөөч, дарга нараа

Эрхэм админBy Эрхэм админ06/03/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсад жилд 1.4 сая тн хог хаягдал бий болдог гэсэн судалгаа байдгаас, үүний 15 хувийг барилгын хог хаягдал, 25 хувийг үнсний хаягдал, 60 хувийг ахуйн хог хаягдал эзэлж байна. Барилгын салбар хөгжих тусам барилгын хог хаягдлын хэмжээ улам нэмэгдэх хандлагатай байна. Барилга угсралт болон буулгалт, айл өрхийн урсгал засвараас гарсан бетон, тоосго, хөөсөнцрийн болон сав баглаа боодлын хог хаягдлууд ихээр гардаг.

 

Барилгын хог хаягдал жил бүрийн хавар, зун, намын улиралд ихэсдэг. Энэ нь Монголд барилга угсралт, буулгалтын ажил улирал, цаг агаарын байдлаас шууд хамааралтай байдгийг харуулж байна. Жилд дунджаар 100 мянган тонн барилгын хаягдал гаргадаг ч энэ төрлийн хог хаях зориулалтын төвлөрсөн цэг байдаггүй. Саяхныг болтол Туул голын бургас, хөл хөдөлгөөн багатай хотын захын дүүргүүдэд барилгын хог хаягдлыг асгаж хогон овоо бий болгодог байлаа. Манай улс сүүлийн 20 гаруй жилд барилгын салбар огцом өсөлттэй хөгжиж байгаа ч барилгын хог хаягдлын менежмент болон дахин боловсруулах талаар ямар нэг дэвшил гаргаж чадаагүй л байна.
Мөн хотын захын хорооллуудын жалга судгаар ахуйн хогны машинууд нь хогоо асгадаг. Өнөөх нь үер буухтай зэрэгцээд талаар нэг тарах жишээний.

Өнөө үед улс орнууд дэвшилтэт технологи ашиглан хог хаягдлыг ангилан ялгаснаар дахин боловсруулах олон боломж, гаргалгааг бүрдүүлж чадсан юм байна. Харин манай улсад ялангуяа нийслэл хотод барьсан, нураасан барилгынхаа хог хаягдлаа “Их нарангийн дэнж”, “Цагаан даваа” Морингийн давааны төвлөрсөн цэгүүдэд аваачиж овоолсоор л байгаа юм. Гэхдээ уг цэгүүдэд ирсэн бүх төрлийн хог болон барилгын материалын хог хаягдлыг тус тусад нь ялгалгүй нийлүүлсэн нь хожмоо ангилан ялгахад нэлээд бэрхшээл тулгарч, цаг хугацаа зарцуулах юм.

Мөн барилгын их хэмжээний хог хаягдал бол байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг өнөөдөр тусгайлан авч үзэж, ангилан ялгаж, дахин боловсруулах зайлшгүй шаардлага бий болоод байна.

Иймд, Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаар тушаалаар Барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам батлагдсан.

Энэхүү журмын зорилго нь барилгын хог хаягдлын удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хүрээлэн буй орчин, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгалийн нөөц баялгийг хэмнэх, эдийн засгийн эргэлтэд оруулахад оршиж байгаа юм

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.