Монголын рок попын ертөнцөд өөрийгөө өнгөлж яваа дуучин Ука-гийн төрсөн дүү Д.Уранзаяа эгчээсээ дутахааргүй олны танил.
Учир нь тэрээр Олимпын медальт Төгсцогтын анхны гэргий, хүүгийнх нь ээж юм. Volume plus хөгжмийн сувгийн захиралаар ажилладаг тэрээр цахим хуудсаа тун идэвхитэй ашигладаг. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард сагсчин залуусын хүн амины хэрэгт гэрчээр татагдан нам гүм амьдарсан.
Сэтгэлийн шарх нь аньсан бололтой өнгөрсөн тавдугаар сард дахин олны өмнө юу ч болоогүй мэт гарч ирсэн.
Өдгөө 30 насыг зооглож яваа Д.Уранзаяа хиймэл шүд хийлгэсэн тухайгаа бичиж, “Араа шүдээ авхуулсан бол оронд нь заавал шүд хийлгээрэй. Тэгэхгүй бол бусад шүд нь зайтай болчихдог” хэмээн бичжээ.