Хувьсал прадокшны “тэргүүн хатагтай” гэдгээр олонд танигдсан МУГЖ У.Уранчимэг ээж аавыгаа тултал нь асарч халамжилдаг, ачлалтай сайн охин. Тэгвэл түүний ээж өчигдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор энгэрээ цоолуулсан байна. Ээжийнхээ баярыг гэр бүлээрээ хуваалцсан тухайгаа цахим хуудаснаа оруулжээ.
Тэд эцэг эхээс наймуулаа. Дөрвөн хүү, дөрвөн охинтой Уртнасан гуайнх Энхтайван, Мөнхтайван, Нямтайван, Намтайван, Урантайван, Уранчимэг
Уранцэцэг, Уранзаяа гэдэг хүүхдүүдтэй.
Тэдгээр хүүхдүүдийн бага гурав болох “Гурван Урнаа”…Үүрийн шувуудын жиргээ шинэхэн Үүлээ арчсан тэнгэр шинэхэн Үлээх салхины амьсгал шинэхэн
Өглөө бүхэн дандаа шинэ… хэмээн монголын радиогоор дуулдаг байв.
Тэдний дуулсан “Өглөө”, “Хос вансэмбэрүү” Уучлаарай Зулаа зэрэг олон дуу бий. Эдгээр дуунууд нь ерээд оныхны сэтгэлд хоногшсон. Тайз дэлгэцийн олон дүрийн эзэн “том” эгч Урнаа буюу У.Уранчимэг нь хэдийнэ хөдөлмөрөө үнэлүүлсэн гавьяат жүжигчин болсон.
Харин дунд Урнаа буюу У.Уранцэцэг нь Италийн дуурийн теарт дуурийн дуулаачаар ажиллаад арваад жилийн нүүрийг үзэж байна. Мөн тэрээр Том эгч Урнаагийн Зэрлэг Цэцэгсийн хүлэмж киноны дууг дуулсан билээ.
Бага Урнаа буюу У.Уранзаяа нь урлагын кареерээ үргэлжлүүлээгүй ч урлагийн хүний гэргий болж Номин Талст хамтлагийн дуучин Хаянаатай гэр бүл болсон юм.